Амьдралын боловсрол: дижитал орчны мэдлэг (5/8)
Амьдралын боловсрол хөтөлбөрийн тав дахь чиглэл болох дижитал орчны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд мэдээллийн эх сурвалжийг нягталж, хувийн мэдээллээ хамгаалж, цахим орчинд хариуцлагатай оролцож сурна.
Дэлгэрэнгүй →Амьдралын боловсрол: харилцааны мэдлэг (4/8)
Амьдралын боловсрол хөтөлбөрийн дөрөв дэх чиглэл болох харилцааны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд бусдыг сонсож, өөрийн бодлыг хүндэтгэлтэй илэрхийлж, хамтран шийдэл олж сурна.
Дэлгэрэнгүй →Уудам Монголын сумочид «TOKUSEGAWA U-15 SUMO CUP»-д алт, мөнгөн медаль хүртлээ
Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит өсвөрийн сумо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Уудам Монгол сургуулийн хоёр сурагч алт, мөнгөн медаль хүртлээ. Дунд насны ангилалд нийт 20 тамирчин барилдсан.
Дэлгэрэнгүй →Уудам Монголын сумочид «TOKUSEGAWA U-15 SUMO CUP» тэмцээнд оролцож байна
Уудам Монгол сургуулийн сумо бөхийн клубын тамирчид Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит өсвөрийн сумо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцож байна. Энэ жил манай сургуулиас таван тамирчин барилдаж байна.
Дэлгэрэнгүй →Амьдралын боловсрол: эрүүл мэндийн мэдлэг (3/8)
Амьдралын боловсрол хөтөлбөрийн гурав дахь чиглэл болох эрүүл мэндийн мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд өдөр тутмын энгийн дадлаар дамжуулан өөрийн бие, эрүүл мэндэд анхаарч сурна.
Дэлгэрэнгүй →Амьдралын боловсрол: сэтгэл зүйн мэдлэг (2/8)
Амьдралын боловсрол хөтөлбөрийн хоёр дахь чиглэл болох сэтгэл зүйн мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд өөрийн мэдрэмжийг анзаарч, нэрлэж, бусдад аюулгүй байдлаар илэрхийлж сурна.
Дэлгэрэнгүй →Амьдралын боловсрол: санхүүгийн мэдлэг (1/8)
Уудам Монгол сургууль дунд хугацааны «UUDAM MONGOL 3.0» стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд найман чиглэлтэй «Амьдралын боловсрол» хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаа эхний чиглэл болох санхүүгийн мэдлэгийг танилцуулж байна.
Дэлгэрэнгүй →Англи хэлний багш нарын тасралтгүй мэргэжлийн хөгжил
Уудам Монгол сургуулийн англи хэлний багш нарын хичээлд Оксфордын хөтөлбөрийн академик зөвлөх David Graves болон хөтөлбөрийн зохицуулагч Г.Гэсэрбадам нар ажиглалт хийж, мэргэжлийн зөвлөгөө, арга зүйн дэмжлэг үзүүллээ.
Дэлгэрэнгүй →Цол, зэрэг, шагнал хүртсэн багш нартаа баяр хүргэе
Монголын болон Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан шагнал хүртсэн, мэргэжлийн зэрэг ахисан, мөн өөрсдийн болон шавь нарынхаа амжилтаар хамт олноо манлайлсан Уудам Монгол сургуулийн багш нартаа баяр хүргэе. Цол тэмдэг хүртсэн, ур чадварын уралдаанд шалгарсан болон амжилтаараа урамшуулал авсан багш нарын нэрсийг доор нэгтгэн хүргэж байна.
Дэлгэрэнгүй →UM KIZUNA — хамтдаа өсөж, хамтдаа хөгжинө
UM KIZUNA сагсан бөмбөгийн клубын бэлтгэл тогтмол үргэлжилж байна. Бид хүүхдүүдээ сагсан бөмбөгийн ур чадвараас гадна багийнхаа нөхдийг сонсдог, бие биедээ тусалдаг, хариуцлагатай байгаасай гэж хүсэж байна.
Дэлгэрэнгүй →Багш нарын баярын мэнд хүргэе
Өдөр бүр хүүхдийн төлөө сэтгэл, мэдлэг, хөдөлмөрөө зориулан ажиллаж буй нийт багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэндээ багш нарын баярын мэнд хүргэе. Хүүхдийн мөрөөдөл бүрийн ард багшийн хөдөлмөр зүтгэл байдаг.
Дэлгэрэнгүй →Японы Хэйсэй олон улсын боловсролын институтийн төлөөлөл зочиллоо
Япон улсын Heisei International Education Academy-ийн (平成国際教育学院) төлөөлөл Уудам Монгол сургуульд зочилж, сургуулийн орчин, сургалтын үйл ажиллагаа болон япон хэлний сургалттай танилцлаа. Уулзалтаар сурагчдын цаашдын суралцах боломжийн талаар харилцан санал солилцов.
Дэлгэрэнгүй →UM KIZUNA сагсан бөмбөгийн багийнхан өмсгөлөө гардан авлаа
Уудам Монгол сургууль сагсан бөмбөгийн шигшээ баг болон дугуйлангийн сурагчдадаа UM KIZUNA багийн өмсгөлийг гардууллаа. Багийн нэр болох KIZUNA (絆) нь япон хэлээр хүмүүсийн хоорондын холбоо, итгэл гэсэн утгатай.
Дэлгэрэнгүй →Англи хэлний гадаад багшийн виз олгогдлоо
Уудам Монгол сургуулийн англи хэлний гадаад багшийн Монгол Улсад ажиллахтай холбоотой виз албан ёсоор олгогдлоо. Одоогоор цахимаар хичээл зааж буй Marz багш Монголд ирмэгц танхимын сургалтад шилжин ажиллана.
Дэлгэрэнгүй →Төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэгт шалгарсан эссэ — эмч болох мөрөөдөл
Энэ жилийн «Төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг»-т 10А ангийн сурагч Б.Тогтуундарь мөн шалгарч, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэг хүртлээ. Тэрээр эссэдээ Японд анагаах ухааны чиглэлээр суралцаж, эх орондоо эргэн ирж эмчээр ажиллах зорилгынхоо тухай өгүүлжээ.
Дэлгэрэнгүй →Төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг гурав дахь жилдээ олгогдлоо
Японд суралцаж буй Уудам Монгол сургуулийн төгсөгчид жил бүр 10 дугаар ангийн дүү нарынхаа дунд эссэ бичлэгийн уралдаан зарлаж, шалгарсан хоёр сурагчийн сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлдөг уламжлал гурав дахь жилдээ үргэлжилж байна. Энэ жилийн тэтгэлэгт 10Б ангийн сурагч О.Сэтгэлтөгөлдөр шалгарлаа.
Дэлгэрэнгүй →Сурагчдын үдийн хоололтод сүү дахин олгож эхэллээ
Уудам Монгол сургууль хоёр жилийн өмнөөс эхлэн сурагчдынхаа үдийн хоололтод Harumafuji Milk Farm-ийн пастеризацийн аргаар боловсруулсан, 150 мл савлагаатай сүү олгож ирсэн. Нийлүүлэгчийн төлөвлөгөөт засвар дууссантай холбогдуулан өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн Даваа, Лхагва гарагийн үдийн хоолонд сүү дахин олгож эхэллээ.
Дэлгэрэнгүй →Японы License Academy компанийн төлөөлөгчид Уудам Монгол сургуульд зочиллоо
Япон улсын License Academy компанийн захирал Арита Маки, гадаад харилцааны менежер Үчида Такүжи нар Уудам Монгол сургуульд зочилж, сургуулийн орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтаар мэргэжил сонголт, боловсролын үзэсгэлэнгийн арга хэмжээг цаашид сургууль дээр хамтран зохион байгуулах талаар санал солилцов.
Дэлгэрэнгүй →Бага ангийн сурагчид, эцэг эхчүүдийн «Гэр бүл – хөгжөөнт өдөрлөг» боллоо
Уудам Монгол сургуулийн бага ангийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдын дунд жил бүр зохион байгуулдаг «Гэр бүл – хөгжөөнт өдөрлөг» өнгөрсөн амралтын өдөр боллоо. Тэмцээн, уралдааны хэлбэргүй энэ өдөрлөг нь хүүхэд, эцэг эх, багш нарыг нэг баг болгон оролцуулж, анги хамт олны уур амьсгалыг дэмжихэд чиглэдэг.
Дэлгэрэнгүй →«Өгөөмөр найзууд» уламжлалт өдөрлөг боллоо
Хэрэглэхээ больсон ч ашиглах боломжтой ном, дэвтэр, хувцас зэргээ сурагчид хоорондоо солилцож, хэрэгтэй нэгэндээ бэлэглэх «Өгөөмөр найзууд» уламжлалт өдөрлөг өнгөрсөн баасан гарагт боллоо. Сурагчид мөн сэтгэл зүйн буланд оролцож, бие биедээ сэтгэлийн захидал илгээв.
Дэлгэрэнгүй →1–11 дүгээр ангид нөхөн элсэлт авч байна
«Уудам Монгол» сургууль 2026–2027 оны хичээлийн жилийн 1–11 дүгээр ангийн сул орон тоонд нөхөн элсэлт авч байна. Анги тус бүрийн сул орон тоо, элсэлтийн нөхцөлийг сургуулиас тодруулах боломжтой.
Дэлгэрэнгүй →17 төрлийн клуб, дугуйлан ажиллуулахаар төлөвлөж байна
«Уудам Монгол» сургууль 2026–2027 оны хичээлийн жилд сурагчдынхаа сонирхол, авьяас чадвар, бие бялдар болон хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр нийт 17 төрлийн клуб, дугуйлан ажиллуулахаар төлөвлөж байна. Клуб, дугуйлангийн танилцуулга болон хэрэгцээний судалгааг эцэг эхчүүдэд имэйлээр илгээсэн.
Дэлгэрэнгүй →Айчи боловсролын их сургуулийн баг Уудам Монгол сургуульд зочиллоо
Япон улсын Айчи Боловсролын Их Сургуулийн дэд захирал Иваяама багш, Японы дунд, ахлах сургуулийн багш нар болон тус их сургуульд багш мэргэжлээр суралцаж буй IV курсийн оюутнаас бүрдсэн баг Уудам Монгол сургуульд зочилж, хоёр өдрийн хөтөлбөр хэрэгжүүллээ.
Дэлгэрэнгүй →Um kizuna сагсан бөмбөгийн клубын үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна
Уудам Монгол Сургуулийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан спортын тоглоом, төрлүүдийг хөгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн UM KIZUNA САГСАН БӨМБӨГИЙН КЛУБ үйл ажиллагаагаа албан ёсоор эхлэж, клубын багш, дасгалжуулагчаар Б.Өлзийбаттай өнөөдөр албан ёсоор гэрээгээ байгууллаа.
Дэлгэрэнгүй →Бага ангийн шатрын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Уудам Монгол Сургуулийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан “Бага ангийн сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, хөтөлбөрийн цагийг өргөжүүлэх” ажлын хүрээнд энэ долоо хоногоос 1–5 дугаар ангийн сурагчдад зориулсан ШАТРЫН ХӨТӨЛБӨР хэрэгжиж эхэллээ.
Дэлгэрэнгүй →«Амьдралын боловсрол» — 1–12 дугаар ангийн цогц хөтөлбөр бэлэн боллоо
Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд «Амьдралын боловсрол» хөтөлбөрийн 1–12 дугаар ангийн цогц агуулга бэлэн боллоо. Хөтөлбөр 8 чиглэлийн 882 хичээлийг хамарна.
Дэлгэрэнгүй →Шинэ 2026–2027 оны хичээлийн жил эхэллээ
Уудам Монгол сургуулийн шинэ хичээлийн жил эхэлж байна. Энэ жил бидний хувьд ээлжит нэгэн хичээлийн жил биш, сургуулийнхаа хөгжлийн дараагийн үе шатыг эхлүүлж буй онцгой жил байх болно.
Дэлгэрэнгүй →Сурагч Н.Түвшинсайхан Япон Улсад тэтгэлэгтэй суралцах урилга авлаа
«Уудам Монгол» сургуулийн 8б ангийн сурагч Н.Түвшинсайханд Япон Улсын сургуулиас тэтгэлэгтэйгээр суралцаж, сумо бөхөөр үргэлжлүүлэн хичээллэх албан ёсны урилга ирлээ.
Дэлгэрэнгүй →Сургуулийн шинэ веб сайт ашиглалтад орлоо
«Уудам Монгол» сургуулийн албан ёсны веб сайт шинэчлэгдэн, ашиглалтад орлоо. Цаашид сургууль–сурагч–эцэг эх–багшийг холбосон нэгдсэн цахим орчин болгон үе шаттай хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй →Японы хоол зүйч Сүзүки Юүко цайны газрын хамт олонд сургалт хийлээ
8 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Япон Улсын мэргэжлийн тогооч, хоол зүйч Сүзүки Юүко манай сургуулийн цайны газрын хамт олонд мэргэжлийн сургалт, дадлага зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй →Японы их, дээд сургуульд суралцах сурагчдад 4 жилийн тэтгэлэг олгох хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа
Япон Улсын Yasuda Scholarship Foundation (安田奨学財団)-ийн төлөөлөгчид сургуульд маань хүрэлцэн ирж, Японы их сургуульд элсэн орсон сурагчдад 4 жилийн хугацаанд сар бүр 100,000 иений тэтгэлэг олгох урьдчилсан тохиролцоонд хүрлээ.
Дэлгэрэнгүй →Сумо бөхийн 6 жилийн 100% тэтгэлгийн эзэн тодорлоо
Япон Улсын сургуульд 6 жилийн хугацаанд 100 хувийн тэтгэлгээр суралцах сумо бөхийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад 121 дүгээр сургуулийн сурагч М.Батбилэг шалгарлаа.
Дэлгэрэнгүй →Сагсан бөмбөгийн 6 жилийн 100% тэтгэлгийн эзэн тодорлоо
Япон Улсын сургуульд 6 жилийн хугацаанд 100 хувийн тэтгэлгээр суралцах сагсан бөмбөгийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад Олула ТОМЁ сургуулийн сурагч Б.Түвшинбаяр шалгарлаа.
Дэлгэрэнгүй →Англи хэлний шинэ багш Marz хамт олонд нэгдлээ
2026–2027 оны хичээлийн шинэ жилээс «Уудам Монгол Эдүкейшн» сургуулийн англи хэлний хөтөлбөрт 10 гаруй жилийн туршлагатай Marz (Maricel Vista Enomlay) багш нэгдэн ажиллана.
Дэлгэрэнгүй →ЭКО клубын төлөөлөл НҮБ-ын Model COP17-д шилдэг 100-д шалгарлаа
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн (UNCCD COP17) хүрээнд зохион байгуулагдсан «Model COP17 – 2026: Youth Simulation» олон улсын залуучуудын чуулга уулзалтад «Уудам Монгол ЭКО КЛУБ»-ын төлөөлөл шилдэг 100-д шалгарч, батламжаа гардан авлаа.
Дэлгэрэнгүй →«Япон дахь төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг» удахгүй зарлагдана
Японы их сургуульд суралцаж буй төгсөгчид маань 10 дугаар ангид дэвших дүү нартаа зориулан нэрэмжит тэтгэлгээ зарлах гэж байна. Шалгарсан хоёр сурагчийн сургалтын төлбөр тус бүр 50 хувиар хөнгөлөгдөнө.
Дэлгэрэнгүй →Эцэг эхийн сэтгэгдэл №1: «Охин маань тав дахь жилдээ суралцаж байна»
«Эцэг эхийн сэтгэгдэл» цувралын эхний дугаарт охиноо манай сургуульд тав дахь жилдээ сургаж буй аавын сэтгэгдлийг хүргэж байна.
Дэлгэрэнгүй →UM KIZUNA Basketball Club байгуулагдана
Өнгөрсөн хичээлийн жилд сургуулийн сагсан бөмбөгийн баг Ulaanbaatar Cup тэмцээнд дүүргийн аваргаар шалгарч, нийслэлийн шатанд хүрэл медаль хүртсэн. Энэ амжилтаа үргэлжлүүлж, шинэ хичээлийн жилээс мэргэжлийн багштай клуб байгуулна.
Дэлгэрэнгүй →