2026.08.12

Эцэг эхийн сэтгэгдэл №1: «Охин маань тав дахь жилдээ суралцаж байна»

«Эцэг эхийн сэтгэгдэл» цувралын эхний дугаарт охиноо манай сургуульд тав дахь жилдээ сургаж буй аавын сэтгэгдлийг хүргэж байна.

Уудам Монгол Сургуульд суралцаж буй сурагчийн аав

Хүүхдийнхээ сургуулийг сонгохдоо эцэг эх бүр өөр өөрийн зорилго, хүлээлттэй байдаг. Харин тэр сонголт нь хэдэн жилийн дараа хүүхдийн бодит хөгжил, дараагийн боломжтой холбогдож эхлэх нь хамгийн үнэ цэнтэй үр дүн болов уу.

Уудам Монгол сургуулийн «Эцэг эхийн сэтгэгдэл» цувралын эхний дугаарт охиноо манай сургуульд тав дахь жилдээ сургаж буй аавын сэтгэгдлийг хүргэж байна.

«Уудам Монгол сургуулийг сонгох болсон хамгийн эхний шалтгаан нь хичээлийн хөтөлбөрт япон хэл багтдаг, япон багш япон хэл заадаг байсан. Мөн хүүхдээ цаашид Япон Улсад суралцуулах бидний зорилготой сургуулийн чиглэл, хөтөлбөр нийцсэн нь сонголт хийхэд чухал нөлөөлсөн.»

«Охин маань Уудам Монгол Сургуульд тав дахь жилдээ суралцаж байна. Энэ хугацаанд сурах хүсэл эрмэлзэл нь нэмэгдэж, өөрийгөө дайчлах чадвартай, хамт олонч, нийтэч болж төлөвшсөн гэж хардаг. Одоо сургуулийн шилжин суралцах хөтөлбөртөө тэнцэж, ирэх 10 дугаар сараас Японы ахлах сургуульд үргэлжлүүлэн суралцах гэж байгаад бид баяртай байна.»

Эцэг эхчүүд та бүхнийг мөн «Эцэг эхийн сэтгэгдэл» цувралд нээлттэй оролцож, өөрийн бодит туршлага, сэтгэгдлээ бидэнтэй хуваалцахыг урьж байна. «Та яагаад Уудам Монгол сургуулийг сонгосон бэ?», «Таны хүүхдэд ямар өөрчлөлт гарсан бэ?» гэсэн хоёр асуултын хүрээнд 4–6 өгүүлбэрт багтаан сэтгэгдлээ contact@uudam-mongol.edu.mn хаягаар ирүүлнэ үү.

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Амьдралын боловсролын дижитал орчны мэдлэг сэдэвт зурагт хуудас: сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн дэвтэрт бичиж, охин зөөврийн компьютер руу харан хоёулаа инээмсэглэн суугаа зураглал.

Амьдралын боловсрол: дижитал орчны мэдлэг (5/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн тав дахь чиглэл болох дижитал орчны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд мэдээллийн эх сурвалжийг нягталж, хувийн мэдээллээ хамгаалж, цахим орчинд хариуцлагатай оролцож сурна.

Дэлгэрэнгүй →
Амьдралын боловсролын харилцааны мэдлэг сэдэвт зурагт хуудас: сургуулийн дүрэмт хувцастай гурван хүүхдийн зураглал ширээний ард сууж, дунд талын охин гараа дэлгэн ярихад хоёр хүү нь инээмсэглэн сонсож байна. Ширээн дээр нээлттэй дэвтэр, харандаа байна.

Амьдралын боловсрол: харилцааны мэдлэг (4/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн дөрөв дэх чиглэл болох харилцааны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд бусдыг сонсож, өөрийн бодлыг хүндэтгэлтэй илэрхийлж, хамтран шийдэл олж сурна.

Дэлгэрэнгүй →
Уудам Монгол сургуулийн хоёр сумо бөх сумогийн бүстэй, сумогийн суудлаар зогсож байна. Зүүн талын сурагч мөнгөн, баруун талын сурагч алтан медаль зүүж, оргомжлол барьсан; баруун талын сурагч шагналын цомтой.

Уудам Монголын сумочид «TOKUSEGAWA U-15 SUMO CUP»-д алт, мөнгөн медаль хүртлээ

Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит өсвөрийн сумо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Уудам Монгол сургуулийн хоёр сурагч алт, мөнгөн медаль хүртлээ. Дунд насны ангилалд нийт 20 тамирчин барилдсан.

Дэлгэрэнгүй →