2026.11.13

Багш нар Японы сургалтын орчинтой танилцаж байна

Уудам Монгол сургуулийн япон хэлний багш Л.Оргилбаяр, математикийн багш С.Алтанцэцэг нар Япон улсын Айчигийн Боловсролын их сургуулийн урилгаар тус сургууль болон харьяа сургуулиудаар зочилж, сургалтын орчинтой нь танилцаж байна.

Уудам Монгол сургуулийн япон хэлний багш Л.Оргилбаяр, математикийн багш С.Алтанцэцэг хоёр Японы сургуулийн барилгын өмнө зогсож байна

Уудам Монгол сургуулийн япон хэлний багш Л.Оргилбаяр, математикийн багш С.Алтанцэцэг нар Япон улсын Айчигийн Боловсролын их сургууль(愛知教育大学)-ийн урилгаар тус сургууль болон түүний харьяа бага, дунд, ахлах сургуулиудаар зочилж, сургалтын орчин, үйл ажиллагаатай нь танилцаж байна.

150 гаруй жилийн түүхтэй тус их сургууль нь жил бүр манай сургууль дээр оюутнуудынхаа дадлагын хөтөлбөрийг хэрэгжүүлж, багш, сурагчидтай маань туршлага солилцдог билээ.

Бид сурагчдаасаа гадна багш нартаа Японы сургалтын орчин, сургуулийн соёлтой танилцах, туршлага судлах боломжийг олгох үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг.

Энэ удаагийн айлчлал нь багш нарын маань мэдлэг, туршлагыг баяжуулж, сургалтын үйл ажиллагаандаа шинэ санаа, сайн туршлага нэвтрүүлэхэд нь дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

Багш нарыг маань урин хүлээн авч, туршлага судлах боломж олгож буй Айчигийн Боловсролын их сургуулийн хамт олонд талархал илэрхийлье. 🤝

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Уудам Монгол сургууль 3.0: өгөгдөлд суурилсан сургууль

Өгөгдөлд суурилан ажиллах гэдэг нь хүүхэд бүрийн ахицыг анзаарч, хэрэгтэй үед нь тохирсон дэмжлэг үзүүлэхийн тулд мэдээллээ ашиглана гэсэн үг юм.

Дэлгэрэнгүй →
Элсэлтийн ёслолын (入学式) хаягийн өмнө цээжиндээ ягаан цэцгэн тэмдэг зүүсэн арван дөрвөн сурагч эгнэн зогсож байна

Шилжин суралцах хөтөлбөрийн долдугаар ээлж

Уудам Монгол сургуулийн шилжин суралцах хөтөлбөрийн долдугаар ээлжийн сурагчдыг угтах бяцхан ёслол Япон улсын Кочи мужийн Мэйтокү Гижүкү сургуульд боллоо. Сурагчид албан ёсоор тус сургуульд элсэн орж, Япон дахь сургуулийн амьдралаа эхэллээ.

Дэлгэрэнгүй →
Хиймэл оюун ухаанаар зурсан дүрслэл: цагаан зэрэглээт хувцастай охин, хар хөх дүрэмт хувцастай хөвгүүн хоёр дэвтрийн дэргэд бие биетэйгээ баяртайгаар ярилцаж байна

Хоёрдугаар улирлын хичээл эхэллээ

Намрын амралт өндөрлөж, сургуулийн анги танхим хүүхдүүдийн инээд хөөр, багш нарын яриагаар дахин дүүрлээ. Шинэ улирал бол өнгөрсөн хугацаанд сурч мэдсэнээ эргэн харж, өөртөө шинэ зорилго тавих боломж юм.

Дэлгэрэнгүй →