Элсэлт

Элсэлтийн журам, шалгуур

Элсэлтийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй, тогтсон журмын дагуу зохион байгуулагддаг.

Нэгдүгээр анги

Шалгалтгүй, ярилцлагаар

Нэгдүгээр ангид элсэгчдэд шалгалт авахгүй. Хүүхэд, эцэг эх, сургуулийн оролцоотой гуравласан ярилцлага зохион байгуулж, бэлтгэл сургалтаар дамжуулан хүүхдийг сургуулийн орчин, соёлд аажмаар дасгадаг. Энэ үйл явц хүүхэд бүрт тэгш боломж олгох зорилготой.

2–11 дүгээр анги

Түвшний шалгалтаар

2–11 дүгээр ангийн элсэлтийн бүртгэл цахимаар явагдаж, тухайн ангийн түвшинд тохирсон элсэлтийн шалгалтын үндсэн дээр суралцах эрхийг баталгаажуулна.

Шалгалтын агуулга

Ямар хичээлээр шалгах вэ?

II–V анги

Монгол хэл, Математик
Хугацаа: 30–60 минут

VI–XI анги

Монгол хэл, Математик, Англи хэл, Байгалийн ухаан, Эссэ
Хугацаа: 120 минут · Шалгалтын хураамж: 15,000₮

Элсэлтийн явц

Дөрвөн алхам

1

Цахим бүртгэл

Элсэлтийн бүртгэл жил бүрийн 2-р сарын 1-нд албан ёсоор нээгддэг.

2

Ярилцлага / шалгалт

1-р анги: гуравласан ярилцлага (4-р сард). 2–11 анги: нээлттэй өдөрлөг (4-р сар) → үндсэн шалгалт (5-р сарын эхээр), шаардвал 8-р сард нэмэлт шалгалт.

3

Хариу

Шалгалтын хариуг ажлын 2–3 хоногийн дараа зөвхөн бүртгэлтэй имэйлээр илгээнэ — Тэнцсэн / Хүлээлгийн жагсаалт / Тэнцээгүй гэсэн 3 ангилалтай.

4

Баталгаажилт

Заасан хугацаанд элсэлтийн хураамж (150,000₮) болон сургалтын төлбөрийн тодорхой хувийг (1-р анги 50%, бусад 20%) төлснөөр суудал баталгаажна.

Бүртгэлийн маягтСургалтын төлбөр

Сургуульд

Ирээдүйн сурагчдын орчин

Бэлтгэл бүлгийн сурагч гэрчилгээгээ барьж байгаа нь
Бэлтгэл бүлгийн төгсөлт
Дүрэмт хувцастай сурагчид хичээл дээр
Дүрэмт хувцас — тэгш байдлын илэрхийлэл
Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол
9-р сарын 1 — хичээлийн шинэ жилийн нээлт