Хүүхэд бүрийн мөрөөдлийг
боловсролоор биелүүлнэ

Уудам Монгол сургууль нь Японы боловсролын соёлд суурилан хүүхэд бүрийг эрдмийн мэдлэг, амьдрах ур чадвар хосолсон, бие даасан хүн болгон төлөвшүүлнэ. Дадал · Хандлага · Боловсрол.

2018онд байгуулагдсан
12 жилбүрэн дунд боловсрол
172төгсөгч (2021–2026)
100%төгсөгч их сургуульд элссэн
50олимпиад, уралдааны медаль
68+сурагч Японд шилжин суралцсан
618суудалтай сургууль
11клуб, дугуйлан

Бид хэн бэ?

Дүн авсан сурагч биш, амьдралд бэлтгэгдсэн бие хүн төлөвшүүлэх нь бидний зорилго

Уудам Монгол сургууль нь 2018 онд үүсгэн байгуулагдсан. Анх ахлах ангийн сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж, 2019 онд дунд, 2021 онд бага ангийн сургалтын зөвшөөрөл авснаар үе шаттайгаар өргөжин, өнөөдөр 12 жилийн бүрэн дунд сургууль болон хөгжөөд байна.

Бид суралцагчдаа Японы боловсролын соёлд суурилан хүмүүжил, хандлага, амьдралын ур чадвар болон ерөнхий боловсролын мэдлэгийг тэнцвэртэй эзэмшсэн бие хүн болгон төлөвшүүлэхийг зорьдог. Өөрөөр хэлбэл, бидний хувьд боловсролын үр дүн нь зөвхөн сайн дүнгээр хэмжигдэхгүй. Харин хүүхэд сургууль төгсөхдөө бие даан сэтгэж, зөв сонголт хийж, өөртөө болон бусдад хариуцлагатай хандаж, амьдралын бодит нөхцөлд мэдлэг, ур чадвараа ашиглаж чаддаг хүн болсон байх нь хамгийн чухал.

Уудам Монгол сургуулийн барилга — дээрээс харсан байдал

Эрдмийн боловсрол

Сурагчийг албан ёсны ерөнхий боловсролын хөтөлбөрөөр дамжуулан цаашид дэвшин суралцах, мэдлэгээ тэлэх, мэргэжлийн сууриа тавих чадвараар хангана.

Амьдралын боловсрол

Сурагчийг өөрийгөө удирдах, хариуцлага хүлээх, зөв харилцах, зорилгоо тодорхойлох чадвараар хөгжүүлж, бодит амьдралд бэлтгэнэ.

Япон соёлд суурилсан

Өдөр тутмын долоон дадал

Бид Япон сургалтын арга зүй, өдөр тутмын дадлыг бодитоор нэвтрүүлж, хүүхдийн хандлага, сахилга, бие даах чадварыг хөгжүүлэхийг зорьдог.

Сахилга бат

Сахилга бат бол айдас биш, өөрийгөө удирдах чадвар. Дүрэм журмыг дагаж сурснаар ирээдүйн амьдралдаа хариуцлагатай байх сууриа тавьдаг.

Дүрэмт хувцас

Ижил тэгш байдал, байгууллагын соёл, хамтын мэдрэмжийг бий болгож, хүүхдийг өөрийн дүр төрх, хандлагадаа эзэн байх дадалд сургадаг.

Цэвэр цэмцгэр байдал

Эмх цэгцтэй, цэвэр орчин нь тайван төвлөрч суралцах нөхцөлийг бүрдүүлж, өөрийн орчноо хариуцах дадлыг төлөвшүүлдэг.

Хүндлэл

Хүндлэл бол зөв харилцааны үндэс. Багш, ахмад, найз нөхөд, орчноо хүндэтгэж сурах нь төлөвшсөн хүн болоход чиглүүлдэг.

Цаг баримтлах

Цаг баримтлах нь өөрийгөө зохион байгуулах, бусдыг хүндлэх соёлын илэрхийлэл. Сурагчийг тууштай, итгэл даах хүн болгодог.

Хамтач байдал

Бусадтай ойлголцож, хамтдаа суралцаж, хамтдаа бүтээх чадварыг хөгжүүлж, багаар ажиллах дадлыг төлөвшүүлдэг.

Ачаалал даах чадвар

Хүндрэл, сорилтыг давах тэвчээр, тэсвэр хатуужлыг хөгжүүлж, амьдралын бэрхшээлийг даван туулах бэлтгэлийг олгодог.

Сургалтын хөтөлбөр

Анги тус бүрд тохирсон хөтөлбөр

Насны онцлогт нийцүүлэн боловсруулсан, үндэсний хөтөлбөрт суурилсан, япон болон англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт.

1–5 дугаар анги

Бага анги

  • Эх хэл, математик — суурь чадвар
  • Оксфордын англи хэлний хөтөлбөр
  • Япон хэлний анхан шат
  • Сэтгэн бодох чадвар, шатрын хөтөлбөр
6–9 дүгээр анги

Дунд анги

  • БШУЯ-ны суурь боловсролын хөтөлбөр
  • Япон хэлний гүнзгийрүүлсэн сургалт
  • Оксфордын англи хэл
  • Клуб, сонгон болон давтлага хичээл
10–12 дугаар анги

Ахлах анги

  • Бүрэн дунд боловсролын хөтөлбөр
  • ЭЕШ, их сургуулийн бэлтгэл
  • Япон руу шилжин суралцах бэлтгэл
  • Карьер, мэргэжлийн чиг баримжаа
Уудам Монгол сургуулийн сурагчид Япон улсад солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй нь

Япон хамтарсан хөтөлбөр

Хилийн чанадад нээгдэх боломж

Сурагчид Япон улсын хамтран ажилладаг сургуулиудтай холбогдож, хэл, соёл, сургалтын орчинтой биечлэн танилцан, олон улсын түвшинд өрсөлдөх бэлтгэлээ эртнээс эхлүүлнэ.

  • Солилцооны хөтөлбөр — 6–11 ангийн сурагчид Япон дахь сургуулиудад богино (7–14 хоног) болон урт (1–2 сар) хугацаагаар хамрагдаж, бодит туршлага хуримтлуулна.
  • Шилжин суралцах хөтөлбөр — 10, 12-р ангийн шалгуур хангасан сурагчид Японы ахлах сургуульд 1.5–3.5 жилийн хугацаатай шилжин суралцаж, элсэлтийн шалгалтын эрэмбээр 60% хүртэл хөнгөлөлт эдэлдэг.
  • Спортын тэтгэлэгт хөтөлбөр — сагсан бөмбөг, сумо зэрэг чиглэлээр авьяаслаг сурагчид Японы сургуульд тэтгэлгээр суралцах боломжтой. Өнөөдрийг хүртэл 24 сурагч энэ хөтөлбөрөөр Японд суралцаж, 11 нь Японы их сургуульд элссэн.
68+сурагч Японд шилжин суралцсан
43нь Японы их сургуульд элссэн
24спортын тэтгэлгээр суралцсан

Сургуулийн амьдрал

Өдөр бүр эндээс эхэлдэг

Сурагчид Фүжи уулын ханын зургийн өмнөБага ангийн хоёр сурагчХичээл дээрх сурагчид1а ангийн сурагчид жагсаалдАяллын өмнө сургуулийн тугтай сурагчидСурагчид төрийн дуулал дуулж буй нь

Эцэг эхийн сэтгэгдэл

Эцэг эхийн нүдээр бид

Хүүхдийнхээ ирээдүйг бидэнд даатгасан гэр бүлүүдийн бодит үг — сургуулийн хамгийн үнэн бодит үнэлгээ.

Уудам Монгол сургуулийн сурагчдын гэр бүл

Уудам Монгол сургуулийг сонгосон нь бидний хүүхдүүдийн ирээдүйд хийсэн хамгийн үнэ цэнтэй сонголтуудын нэг байлаа. Манай том хүү Уудам Монголоор дамжуулан Японы Мэйтокү Гижикү сургуультай хамтын ажиллагааны хүрээнд 100% тэтгэлгээр суралцсан нь бидний хувьд том бахархал болсон. Өнөөдөр хоёр охин маань 7, 3 дугаар ангид, бага хүү маань энэ жил 1 дүгээр ангид элсэн орж байна.

Уудам Монголд суралцсанаар хүүхдүүд маань цаг баримталж, аливаад хариуцлагатай, бие даасан хандаж, олон төрлийн хөтөлбөрт идэвхтэй оролцдог болсон нь бидний өдөр тутамдаа мэдэрдэг хамгийн сайхан өөрчлөлт юм. Дөрвөн сайхан үрийн минь өсөж, хөгжих зам Уудам Монголтой маань салшгүй холбоотой бөгөөд нийт багш, сурган хүмүүжүүлэгч нартаа чин сэтгэлээсээ талархаж явдаг.

Ц.УчралДөрвөн хүүхдийн ээж · том хүү нь Японд 100% тэтгэлгээр суралцсан
Уудам Монгол сургуульд суралцаж буй сурагчийн аав

Уудам Монгол сургуулийг сонгох болсон хамгийн эхний шалтгаан нь хичээлийн хөтөлбөрт япон хэл багтдаг, япон багш хичээл заадаг байсан. Мөн хүүхдээ цаашид Япон Улсад суралцуулах бидний зорилготой сургуулийн чиглэл, хөтөлбөр нийцсэн нь сонголт хийхэд чухал нөлөөлсөн.

Охин маань Уудам Монгол сургуульд тав дахь жилдээ суралцаж байна. Энэ хугацаанд сурах хүсэл эрмэлзэл нь нэмэгдэж, өөрийгөө дайчлах чадвартай, хамт олонч, нийтэч болж төлөвшсөн гэж хардаг. Одоо сургуулийн шилжин суралцах хөтөлбөрөөр шалгарч, ирэх 10 дугаар сараас Японы ахлах сургуульд үргэлжлүүлэн суралцах гэж байгаад бид баяртай байна.

Т.Өсөх-ИрээдүйУудам Монголд тав дахь жилдээ суралцаж буй охины аав
Уудам Монгол сургуульд суралцаж буй хоёр сурагчийн гэр бүл

Хоёр хүүхдээ багаас нь гадаад хэлний боловсролтой, зөв хүмүүжилтэй, бусдад үлгэр дуурайлал болох хүн болон төлөвшөөсэй гэж хүсдэг. Япон хүмүүжлийн гол үнэт зүйл болох мэндлэх, бусдыг хүндлэх ёс, бусдад төвөг учруулахгүй байх хандлага, сахилга бат, хариуцлагыг мэдлэг боловсролтой нь хамт төлөвшүүлэхийг хүсэж Уудам Монгол сургуулийг сонгосон.

Хүүхдүүд маань Уудам Монгол сургуульд тав дахь жилдээ суралцаж байна. Сургуульдаа орсноос хойш хичээлдээ улам дуртай болж, суралцах идэвх нь нэмэгдэн, сурлагадаа өндөр амжилт гаргаж байгаад эцэг эхийн хувьд маш их баяртай байдаг. Хүүхдийн мэдлэг боловсролоос гадна хандлага, хүмүүжил, бие хүний төлөвшилд анхаардаг сургуулийг сонгосондоо сэтгэл хангалуун байна.

Б.ДэлгэрбаярХоёр хүүхдээ Уудам Монголд тав дахь жилдээ сургаж буй аав
Уудам Монгол сургуулийн анхны элсэгчдийн нэгний гэр бүл

Уудам Монгол сургууль шинээр нээгдэж байгаа гэж сонсоод анх очиж уулзахад сургуулийн хэтийн төлөв, боловсролын утга агуулга, найрсаг хамт олон нь ихэд таалагдсан. Үүднээсээ л мэндэлж, хүндэлж угтсан нь үнэхээр сайхан санагдаж билээ.

Миний зээ охин энэ сайхан сургуульд суралцсанаар мэргэжлээ зөв сонгохоос эхлээд хүнийг хайрлаж, хүндлэх зэрэг хүн байх ёстой зан чанаруудыг өв тэгш эзэмшсэн гэж боддог. Өглөө охиноо сургуульд нь хүргэж өгөхөөр очиход захирал нь гадаа зогсоод сурагч бүртэйгээ мэндлэн угтаж авдаг байсныг одоо ч сайхан дурсдаг.

Мэдээ, мэдээлэл

Сургуулийн амьдралаас

Уудам Монгол сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол

Шинэ 2026–2027 оны хичээлийн жил эхэллээ

Уудам Монгол сургуулийн шинэ хичээлийн жил эхэлж байна. Энэ жил бидний хувьд ээлжит нэгэн хичээлийн жил биш, сургуулийнхаа хөгжлийн дараагийн үе шатыг эхлүүлж буй онцгой жил байх болно.

Дэлгэрэнгүй →
Уудам Монгол сургуулийн цайны газрын хамт олон

Японы хоол зүйч Сүзүки Юүко цайны газрын хамт олонд сургалт хийлээ

8 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Япон Улсын мэргэжлийн тогооч, хоол зүйч Сүзүки Юүко манай сургуулийн цайны газрын хамт олонд мэргэжлийн сургалт, дадлага зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй →
Yasuda Scholarship Foundation-ийн төлөөлөгчид сургуульд зочилсон нь

Японы их, дээд сургуульд суралцах сурагчдад 4 жилийн тэтгэлэг олгох хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа

Япон Улсын Yasuda Scholarship Foundation (安田奨学財団)-ийн төлөөлөгчид сургуульд маань хүрэлцэн ирж, Японы их сургуульд элсэн орсон сурагчдад 4 жилийн хугацаанд сар бүр 100,000 иений тэтгэлэг олгох урьдчилсан тохиролцоонд хүрлээ.

Дэлгэрэнгүй →

Бүх мэдээ →

Намрын элсэлт эхэллээ

Хязгаарлагдмал тооны суудалтай тул эртхэн бүртгүүлж, хүүхдийнхээ ирээдүйн зөв сонголтыг хийгээрэй.

Бүртгүүлэх хүсэлт илгээх

Холбоо барих

Бидэнтэй холбогдоорой

  • 📍
    ХаягУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18-р хороо, Намьяанжүгийн гудамж 7А
  • 📞
    Утас7766-1357
  • ✉️
    Имэйлcontact@uudam-mongol.edu.mn
  • 🕐
    Ажлын цагДаваа–Баасан, 07:45–16:45 (Бямба, Ням амарна)
Уудам Монгол сургууль хүрэх замын зураг