Сургалт

Япон хамтарсан хөтөлбөр

Сурагчид Япон улсын хамтран ажилладаг сургуулиудтай холбогдож, олон улсын түвшинд өрсөлдөх бэлтгэлээ эртнээс эхлүүлнэ.

Уудам Монгол сургуулийн сурагчид Япон улсад солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй нь

Япон хамтарсан хөтөлбөр

Хилийн чанадад нээгдэх боломж

Сурагчид Япон улсын хамтран ажилладаг сургуулиудтай холбогдож, хэл, соёл, сургалтын орчинтой биечлэн танилцан, олон улсын түвшинд өрсөлдөх бэлтгэлээ эртнээс эхлүүлнэ.

  • Солилцооны хөтөлбөр — 6–11 ангийн сурагчид Япон дахь сургуулиудад богино (7–14 хоног) болон урт (1–2 сар) хугацаагаар хамрагдаж, бодит туршлага хуримтлуулна.
  • Шилжин суралцах хөтөлбөр — 10, 12-р ангийн шалгуур хангасан сурагчид Японы ахлах сургуульд 1.5–3.5 жилийн хугацаатай шилжин суралцаж, элсэлтийн шалгалтын эрэмбээр 60% хүртэл хөнгөлөлт эдэлдэг.
  • Спортын тэтгэлэгт хөтөлбөр — сагсан бөмбөг, сумо зэрэг чиглэлээр авьяаслаг сурагчид Японы сургуульд тэтгэлгээр суралцах боломжтой. Өнөөдрийг хүртэл 25 гаруй сурагч энэ хөтөлбөрөөр Японд суралцаж, 11 нь Японы их сургуульд элссэн.
80+сурагч Японд шилжин суралцсан
43нь Японы их сургуульд элссэн
25+спортын тэтгэлгээр суралцсан

Хамтын ажиллагаа

Хамтран ажилладаг Японы сургуулиуд

Солилцоо, шилжин суралцах болон тэтгэлэгт хөтөлбөрүүд нь Япон улсын дараах боловсролын байгууллагуудтай хийсэн шууд хамтын ажиллагаан дээр тулгуурладаг.

Ахлах, дунд сургууль

  • Мэйтокү ГижүкүMeitoku Gijuku Junior and Senior High School
  • Хоккайдо СакаэHokkaido Sakae High School
  • АсахигаокаAsahiga Oka High School
  • КибоугаокаKibouga Oka High School
  • Тоттори ЖоухокүTottori Jouhoku High School

Их, дээд сургууль

  • Кюүшю мэдээллийн шинжлэх ухааны дээд сургуульKyushu Institute of Information Sciences
  • Сэйжо их сургуульSeijoh University
  • Кобэ Шинва их сургуульKobe Shinwa University
  • Вакаяма глобал бизнес коллежWakayama Global Business College

Япон хэлний түвшин

JLPT — олон улсын шалгалтын дүн

Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох олон улсын шалгалт (JLPT)-д манай сурагчид жил бүр тогтмол оролцдог. 2021 оноос хойш нийт 118 сурагч шалгалтын шаардлагыг хангаж, гэрчилгээ авсан байна.

75N5 түвшин
34N4 түвшин
5N3 түвшин
4N2 түвшин

2021–2022 оноос 2025–2026 оны хичээлийн жил хүртэлх нэгтгэсэн дүн.

Японд

Хөтөлбөрт хамрагдсан сурагчид

Японы хамтран ажилладаг сургуулийн орчинд буй Уудам Монголын сурагч
Хамтран ажилладаг сургуулийн орчинд
Японд шилжин суралцаж буй сурагчид дүрэмт хувцастай
Японд шилжин суралцаж буй сурагчид
Сурагчид Токио хотод
Солилцооны хөтөлбөрийн аялал