Бидний тухай

Дүн авсан сурагч биш, амьдралд бэлтгэгдсэн бие хүн

Уудам Монгол Сургууль нь Японы боловсролын соёлд суурилан хүмүүжил, хандлага, амьдралын ур чадвар болон ерөнхий боловсролын мэдлэгийг тэнцвэртэй эзэмшсэн бие хүн болгон төлөвшүүлэхийг зорьдог.

Бид хэн бэ?

2018 оноос хойш тасралтгүй өссөн сургууль

Анх ахлах ангийн сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж, 2019 онд дунд, 2021 онд бага ангийн сургалтын зөвшөөрөл авснаар үе шаттайгаар өргөжин, өнөөдөр 12 жилийн бүрэн дунд сургууль болон хөгжөөд байна.

Бидний хувьд боловсролын үр дүн нь зөвхөн сайн дүнгээр хэмжигдэхгүй. Харин хүүхэд сургууль төгсөхдөө бие даан сэтгэж, зөв сонголт хийж, өөртөө болон бусдад хариуцлагатай хандаж, амьдралын бодит нөхцөлд мэдлэг, ур чадвараа ашиглаж чаддаг хүн болсон байх нь хамгийн чухал.

Уудам Монгол сургуулийн барилга — дээрээс харсан байдал

Сургуулийн орчин

Хүүхэд өдөр бүр байдаг газар

Үүднээс эхлээд анги танхим, лаборатори, номын сан, цайны газар, спортын заал хүртэл — бүгд бидний өөрсдийн сургуулийн зураг.

Үүдний танхим
Үүдний танхим
Хичээлийн байрны коридор
Хичээлийн байрны коридор
Хувцас солих, амралтын булан
Хувцас солих, амралтын булан
Хичээлийн танхим
Хичээлийн танхим
Бага ангийн хичээл
Бага ангийн хичээл
Биологийн лаборатори
Биологийн лаборатори
Мэдээлэл зүйн кабинет
Мэдээлэл зүйн кабинет
Номын сан
Номын сан
STEAM клубын бүтээлийн үзэсгэлэн
STEAM клубын бүтээлийн үзэсгэлэн
Үдийн хоолны цаг
Үдийн хоолны цаг
Спортын талбай
Спортын талбай
Спортын заал
Спортын заал

Сургалтын орчин

Цөөн сурагчтай анги, хүрэлцээтэй орчин

Сургууль нийт 618 суудалтай. Ангийн дүүргэлтийг түвшин тус бүрээр хязгаарласнаар багш нэг бүр сурагчдаа хүрэлцэн ажиллах боломжтой болдог.

618нийт суудал
30бага анги — хүртэлх сурагч
28дунд анги — хүртэлх сурагч
24ахлах анги — хүртэлх сурагч

Мэргэжлийн холбооны гишүүнчлэл

Уудам Монгол Сургууль нь Монголын Хувийн сургуулиудын холбоо-ны гишүүн байгууллага. Сургуулийн захирал Г. Наранбат тус холбооны Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж, салбарын бодлого, чанарын шинэчлэлд оролцдог.

Албан ёсны зөвшөөрөл

Нийслэлийн Боловсролын Газрын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургууль. 2018 онд ахлах ангиар эхэлж, 2019 онд дунд, 2021 онд бага ангийн зөвшөөрөл авснаар 12 жилийн бүрэн дунд сургууль болсон.