Сургалт

Дунд анги (6–9)

Академик мэдлэгээ бататгахын зэрэгцээ өөрийн сонирхол, чадвар, ирээдүйн чиглэлээ таних үе шат.

БШУЯ-ны суурь хөтөлбөр

Байгалийн ухаан (матем, физик, хими, биологи), нийгмийн ухаан, хэл судлал, гоо зүйн чиглэлээр цөм хөтөлбөрийг баяжуулан хэрэгжүүлдэг.

Япон хэлний гүнзгийрүүлсэн сургалт

5-р ангиас эхэлсэн суурин дээр гүнзгийрүүлж, JLPT-д бэлтгэж эхэлнэ.

Оксфордын англи хэл

Олон улсын түвшний сурах бичгээр тасралтгүй үргэлжилнэ.

Амьдралын боловсрол

Санхүү, эрүүл мэнд, сэтгэл зүй, харилцаа, цахим орчин, ёс зүй, карьер, иргэний оролцоо — 8 чиглэлээр.

Клуб, сонгон, давтлага

11 клуб дугуйлангаас сонирхлоороо сонгон хамрагдана. Сонгон болон давтлага хичээл нэмэгддэг.

Солилцооны хөтөлбөр

6-р ангиас Япон түнш сургуулиудтай богино (7–14 хоног) болон урт (1–2 сар) хугацааны солилцоонд хамрагдах сонголттой.

Хичээлийн хуваарь

07:45–16:30 өргөтгөсөн нэг ээлж

Хичээл, номын сан, бие даалт, давтлага, клуб зэргийг багтаасан өргөтгөсөн хуваарь нь тууштай байдал, цагийн менежмент, анхаарал төвлөрүүлэх чадварыг ирээдүйд бэлтгэдэг Японы сургалтын арга барилд суурилсан.

Дунд ангид

Хичээлийн танхимд

Сурагчид биологийн лабораторид загвар дээр ажиллаж байгаа нь
Байгалийн ухааны лаборатори
Сурагч гарын авлагын загвар дээр туршилт хийж байгаа нь
Үзсэн зүйлээ туршиж баталгаажуулах
Сурагчид нийгмийн ухааны хичээл дээр сурах бичигтэй ажиллаж байгаа нь
Нийгмийн ухааны хичээл