Хариуцлага
Өөрийн үйлдэл, шийдвэртээ хариуцлага хүлээж, бусдад зөв үлгэр дуурайл үзүүлнэ.
Бидний тухай
Үзэл санаа бол байгууллагын зүрх. Тэр нь бидний явах чиг, өдөр тутмын шийдвэрийг чиглүүлэгч луужин юм.
«Эрдэм мэдлэгээр дамжуулан эх орны хөгжлийг бүтээлцэнэ.»
Боловсролыг зөвхөн хувь хүний амжилтын түлхүүр бус, улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч гэж үзнэ. Хүүхэд бүрийн мөрөөдөл бодит болж, дэлхийд өрсөлдөх чадвартай иргэн болон төлөвших нь Монгол Улсыг мэдлэгт суурилсан эдийн засагтай улс болох үндэс суурь юм.
«Бид боловсролоор дамжуулан хүүхэд бүрийн мөрөөдлийг биелүүлнэ.»
Хүүхэд бүрийн авьяас, хүсэл тэмүүллийг дэмжиж, тэднийг өөрийн хүссэн сургуульдаа элсэн орох, хүссэн мэргэжлээрээ суралцах, улмаар амжилттай иргэн болох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Таван үнэт зүйл
Эдгээр таван үнэт зүйл нь бидний өдөр тутмын үйл ажиллагаа, харилцаа, сургуулийн соёлыг чиглүүлдэг. Багш, сурагч, эцэг эхийн хоорондын харилцаа эдгээрт тулгуурладаг.
Өөрийн үйлдэл, шийдвэртээ хариуцлага хүлээж, бусдад зөв үлгэр дуурайл үзүүлнэ.
Алдааг уучилж, бие биедээ итгэл өгч, дүрэм журам биш итгэлцэлд суурилсан харилцаа үүсгэнэ.
Бусдын онцлог, үзэл бодлыг хүлээн зөвшөөрч, ялгаатай байдалд адил тэгш ханддаг.
Багш, сурагч, эцэг эхийн хамтын оролцоонд тулгуурлан хамтдаа бүтээж суралцдаг.
Тасралтгүй суралцаж, өөрийгөө болон орчноо байнга сайжруулахыг эрхэмлэдэг.
Бэлгэ тэмдэг
Манай логоны уншлага бол «Мөрөөдөл → Зорилго → Амьдралын хүн». Хүүхэд мөрөөдлөө олж, түүнийгээ зорилго болгон томьёолж, эцэст нь амьдралдаа бэлтгэгдсэн хүн болж төлөвших замыг илэрхийлдэг.
Үмэ (Plum Blossom) бол Японы хамгийн хүндэтгэлтэй цэцгийн нэг. Хатуу ширүүн өвлийн дунд, хоёр, гуравдугаар сард бусад цэцгээс түрүүлж дэлбээлдэг тул Японы соёлд дараах утгыг агуулдаг:
Логоны дэлбээн дотор нуугдсан 16 дохиур нь сургуулийн хос хөтөлбөрийг илэрхийлнэ — Бага найман эрдэм буюу эрдмийн үндсэн хөтөлбөр, Их найман эрдэм буюу амьдралын боловсролын хөтөлбөр.
Бага найман эрдэм
Эрдмийн үндсэн хөтөлбөр
Их найман эрдэм
Амьдралын боловсролын хөтөлбөр
Эдгээрийг дамжуулан амьдралын мэдлэгийг санхүү, эрүүл мэнд, сэтгэл зүй, харилцаа, цахим хэрэглээ, ёс зүй, карьер төлөвлөлт, иргэний оролцооны чиглэлээр олгодог.
Өдөр бүр


