2026.08.14

«Япон дахь төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг» удахгүй зарлагдана

Японы их сургуульд суралцаж буй төгсөгчид маань 10 дугаар ангид дэвших дүү нартаа зориулан нэрэмжит тэтгэлгээ зарлах гэж байна. Шалгарсан хоёр сурагчийн сургалтын төлбөр тус бүр 50 хувиар хөнгөлөгдөнө.

Японы их сургуулиудад суралцаж буй Уудам Монголын төгсөгчид

Нэгэн үе Уудам Монголын сурагч байсан ах, эгч нар нь өнөөдөр Япон Улсын их сургуулиудад суралцаж, өөрсдийн туулсан зам, олж авсан боломжоо дараагийн үеийн дүү нартайгаа хуваалцдаг олон сайхан уламжлал манай сургуульд бий.

Үүний нэг нь сургуулийн шилжин суралцах хөтөлбөрөөр Япон Улсын ахлах сургуульд суралцаж, улмаар Японы их сургуульд элсэн суралцаж буй төгсөгчид маань 10 дугаар ангид дэвшин суралцах гэж байгаа дүү нарынхаа төлөө зохион байгуулдаг өөрсдийн нэрэмжит тэтгэлэг билээ.

Шинэ 2026–2027 оны хичээлийн жилийн «ЯПОН ДАХЬ ТӨГСӨГЧДИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ» тун удахгүй зарлагдана.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад Уудам Монгол Сургуульд хоёр жил суралцаж, энэ намар 10 дугаар ангид дэвшин гурав дахь жилдээ суралцах сурагчид оролцоно. Шалгарсан хоёр сурагчийн сургалтын төлбөр тус бүр 50 хувиар хөнгөлөгдөнө.

Энэ тэтгэлгийн үнэ цэнэ нь олгож буй сургалтын төлбөрийн хөнгөлөлт бус, өмнө нь энэ сургуулийн ширээнд сууж, өөрсдөө мөрөөдлөө тээж явсан сурагчид өнөөдөр дараагийн үеийн дүү нарынхаа мөрөөдлийг дэмжиж байгаад оршино.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын удирдамж, эсээний сэдэв, хугацаа болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг эцэг эхийн бүртгэлтэй мэйл рүү илгээх болно.

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Амьдралын боловсролын дижитал орчны мэдлэг сэдэвт зурагт хуудас: сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн дэвтэрт бичиж, охин зөөврийн компьютер руу харан хоёулаа инээмсэглэн суугаа зураглал.

Амьдралын боловсрол: дижитал орчны мэдлэг (5/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн тав дахь чиглэл болох дижитал орчны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд мэдээллийн эх сурвалжийг нягталж, хувийн мэдээллээ хамгаалж, цахим орчинд хариуцлагатай оролцож сурна.

Дэлгэрэнгүй →
Амьдралын боловсролын харилцааны мэдлэг сэдэвт зурагт хуудас: сургуулийн дүрэмт хувцастай гурван хүүхдийн зураглал ширээний ард сууж, дунд талын охин гараа дэлгэн ярихад хоёр хүү нь инээмсэглэн сонсож байна. Ширээн дээр нээлттэй дэвтэр, харандаа байна.

Амьдралын боловсрол: харилцааны мэдлэг (4/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн дөрөв дэх чиглэл болох харилцааны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд бусдыг сонсож, өөрийн бодлыг хүндэтгэлтэй илэрхийлж, хамтран шийдэл олж сурна.

Дэлгэрэнгүй →
Уудам Монгол сургуулийн хоёр сумо бөх сумогийн бүстэй, сумогийн суудлаар зогсож байна. Зүүн талын сурагч мөнгөн, баруун талын сурагч алтан медаль зүүж, оргомжлол барьсан; баруун талын сурагч шагналын цомтой.

Уудам Монголын сумочид «TOKUSEGAWA U-15 SUMO CUP»-д алт, мөнгөн медаль хүртлээ

Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит өсвөрийн сумо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Уудам Монгол сургуулийн хоёр сурагч алт, мөнгөн медаль хүртлээ. Дунд насны ангилалд нийт 20 тамирчин барилдсан.

Дэлгэрэнгүй →