2026.09.09

Айчи боловсролын их сургуулийн баг Уудам Монгол сургуульд зочиллоо

Япон улсын Айчи Боловсролын Их Сургуулийн дэд захирал Иваяама багш, Японы дунд, ахлах сургуулийн багш нар болон тус их сургуульд багш мэргэжлээр суралцаж буй IV курсийн оюутнаас бүрдсэн баг Уудам Монгол сургуульд зочилж, хоёр өдрийн хөтөлбөр хэрэгжүүллээ.

Уудам Монгол сургуулийн лого болон «THANKS for AICHI UNIVERSITY of EDUCATION» гэсэн талархлын бичиг бүхий хөндлөн зурвас; ард нь сургуулийн барилга харагдана.

Япон улсын Айчи Боловсролын Их Сургуулийн дэд захирал Иваяама багш, Японы дунд, ахлах сургуулийн багш нар болон тус их сургуульд багш мэргэжлээр суралцаж буй IV курсийн оюутнаас бүрдсэн баг Уудам Монгол сургуульд зочилж, хоёр өдрийн хөтөлбөр хэрэгжүүллээ.

Зочид манай сургуулийн 3–11 дүгээр ангийн сонгогдсон ангиудын хичээлд сууж, сургалтын үйл ажиллагаатай танилцан ажиглалт хийсэн юм.

Үүний зэрэгцээ сурагчдад зориулан Япон орны уламжлалт тоглоом, соёлтой танилцах үйл ажиллагаа, физикийн сонирхолтой туршилт хичээлүүдийг зохион байгууллаа.

Хүүхдүүд маань Японы багш, ирээдүйн багш болохоор суралцаж буй оюутнуудтай шууд харилцаж, хамтран ажиллан, туршилт хийж, Япон орны боловсрол, соёлыг анги танхимдаа ойроос мэдрэх боломжтой байлаа.

Манай сургуулийн хувьд гадаад харилцаа гэдэг зөвхөн гэрээ байгуулж, харилцан айлчлал хийх төдий зүйл биш. Харин тэр харилцаа нь хүүхдийн анги танхимд орж ирж, шинэ хүнтэй уулзах, өөр соёлтой танилцах, өөр аргаар суралцах, дэлхийг арай өргөнөөр харах бодит боломж болон хүрч байх нь хамгийн чухал гэж бид үздэг.

Энэ удаагийн хоёр өдрийн хөтөлбөр ч ийм боломжуудын нэг байлаа.

Хоёр өдрийн турш сурагчидтай маань мэдлэг, туршлагаа хуваалцаж, сонирхолтой хичээл, үйл ажиллагаа зохион байгуулсан Айчи Боловсролын Их Сургуулийн төлөөлөгчид, хүрэлцэн ирсэн багш, оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Цаашдын хамтын ажиллагаа маань багш, оюутан, сурагчдын харилцан суралцах илүү олон боломж болон өргөжинө гэдэгт итгэлтэй байна.

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Япон улсын ахлах сургуульд шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчид сургуулийн дүрэмт хувцастай, эгнэж зогсон хамтдаа зураг авхуулж байна

Япон улсын ахлах сургуульд шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчид визээ мэдүүллээ

Япон улсын ахлах сургуульд шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчид 2026 оны 10 дугаар сарын 23-нд визээ мэдүүллээ. Тус хөтөлбөрөөр сурагчид 10 эсвэл 12-р ангидаа Япон улсын ахлах сургуульд шилжин суралцаж, улмаар өөрийн сонгосон чиглэлээр их сургуульд элсэх боломжтой.

Дэлгэрэнгүй →
Уудам Монгол сургууль болон Кобэ Шинва их сургуулийн төлөөлөгчид хамтын ажиллагааны гэрээний баримт бичгийг барин, хөх саарал дэвсгэрийн өмнө эгнэн зогссон зураг

Япон улсын Кобэ Шинва их сургуультай тусгай нөхцөлт элсэлтийн гэрээ байгууллаа

Уудам Монгол сургууль Япон улсын Кобэ Шинва их сургуультай төгсөгчдөө тусгай элсэлтийн нөхцөлөөр бакалаврын хөтөлбөрт суралцуулах хамтын ажиллагааны гэрээг албан ёсоор байгууллаа. Гэрээгээр тэтгэлэг, элсэлтийн хураамжийн хөнгөлөлтийн нөхцөлийг тусгасан.

Дэлгэрэнгүй →
Сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн гараа өргөж, охин хацраа түшин түүн рүү хараад инээмсэглэж буйг дүрсэлсэн зураг. Зурган дээр «Иргэний оролцооны мэдлэг» гэсэн бичиг байна

Амьдралын боловсрол 8/8: Иргэний оролцоо

Амьдралын боловсрол хөтөлбөрийн сүүлчийн, наймдугаар чиглэл нь иргэний оролцоо юм. Хүүхдүүд ангийн болон сургуулийн амьдралд саналаа илэрхийлж, бусдын саналыг сонсож, хамтын ажилд хариуцлагатай оролцоход суралцана.

Дэлгэрэнгүй →