2026.10.16

Амьдралын боловсрол 8/8: Иргэний оролцоо

Амьдралын боловсрол хөтөлбөрийн сүүлчийн, наймдугаар чиглэл нь иргэний оролцоо юм. Хүүхдүүд ангийн болон сургуулийн амьдралд саналаа илэрхийлж, бусдын саналыг сонсож, хамтын ажилд хариуцлагатай оролцоход суралцана.

Сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн гараа өргөж, охин хацраа түшин түүн рүү хараад инээмсэглэж буйг дүрсэлсэн зураг. Зурган дээр «Иргэний оролцооны мэдлэг» гэсэн бичиг байна

Уудам Монгол сургууль дунд хугацааны “UUDAM MONGOL 3.0” стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд Хөтөлбөр, Орчин, Хүний нөөцийн олон шинэчлэлийг эхлүүлээд байна.

Үүний нэг нь өдөр тутмын амьдралд шаардлагатай найман чиглэлийн мэдлэгийг олгох зорилготой “Амьдралын боловсрол” хөтөлбөр юм.

Найман чиглэлтэй энэхүү хөтөлбөрийн онцлог нь хүүхэд нас, түвшиндээ тохирсон агуулгаар өдөр тутмын амьдралд хэрэгтэй мэдлэгээ бодит сонголт, дадал, чадвар болгон хөгжүүлэхэд оршино. Өөрийгөө ойлгодог, бусадтай зөв харилцдаг, бие дааж шийдвэр гаргадаг, хариуцлагатай хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхийг бид зорьж байна.

Иргэний оролцоо

“Би орчноо илүү сайхан болгохын тулд юу хийж чадах вэ?”

Ангийнхаа ажлыг хамтдаа төлөвлөх, сургуулийн орчинд анзаарсан асуудлаа хэлэх, нийтийн эд зүйлийг гамнах. Хүүхэд өөрийн санал, жижиг үйлдлээрээ хамт олондоо хувь нэмэр оруулж чадна. Бусдын саналыг сонсож, хамтын шийдвэрт оролцож, хариуцсан ажлаа хийж сурах нь иргэний оролцооны эхлэл юм.

Хүүхдүүд нас, түвшиндээ тохирсон агуулгаар өөрийн болон бусдын эрх, үүргийг ойлгож хүндэтгэх, ангийн болон сургуулийн амьдралд саналаа илэрхийлж бусдын саналыг сонсох, орчиндоо тулгамдсан асуудлыг анзаарч шийдэх боломжийг хамтдаа эрэлхийлэх, нийтийн сайн сайхны төлөөх ажилд оролцож хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлэхэд суралцана.

Бид хүүхэд орчиндоо санаа тавьдаг, эрхээ мэддэг, бусдын эрхийг хүндэтгэдэг, саналаа үндэслэлтэй илэрхийлж, хамтын ажилд бодит хувь нэмэр оруулдаг хариуцлагатай иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Хамтын орчиндоо санаа тавих нь өөрийн хийж чадах жижиг ажлаас эхэлдэг.

Гэртээ хүүхэдтэйгээ орчныхоо тухай ярилцаад үзээрэй: “Манай байр, гудамж эсвэл сургуульд юуг сайжруулж болох вэ? Бид хамтдаа ямар жижиг ажил хийж чадах бол?”

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн модон гүүрний загварыг заан, охин зурагтай дэвтэрт өнгийн харандаагаар зурж буйг дүрсэлсэн зураг. Зурган дээр «Ажил мэргэжлийн замнал» гэсэн бичиг байна

Амьдралын боловсрол: ажил мэргэжлийн замнал (7/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн долоо дахь чиглэл болох ажил мэргэжлийн замналыг танилцуулж байна. Хүүхдүүд өөрийн сонирхол, давуу талаа таньж, төрөл бүрийн ажил мэргэжлийн талаар мэдээлэл цуглуулан, ирээдүйн сонголтоо бодож хийхэд суралцана.

Дэлгэрэнгүй →
Сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн, охин хоёр улаан харандаа хайрцгийг бие биедээ гардуулж буйг дүрсэлсэн зураг. Зурган дээр «Амьдралын боловсрол — Ёс зүйн мэдлэг» гэсэн бичиг байна

Амьдралын боловсрол 6/8: Ёс зүйн мэдлэг

Уудам Монгол сургууль “UUDAM MONGOL 3.0” дунд хугацааны стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд өдөр тутмын амьдралд хэрэгтэй найман чиглэлийн мэдлэгийг олгох “Амьдралын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн сэдэв нь хүүхдэд үнэнч шударга байж, үйлдэлдээ хариуцлагатай хандаж сургах ёс зүйн мэдлэг юм.

Дэлгэрэнгүй →
Амьдралын боловсролын дижитал орчны мэдлэг сэдэвт зурагт хуудас: сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн дэвтэрт бичиж, охин зөөврийн компьютер руу харан хоёулаа инээмсэглэн суугаа зураглал.

Амьдралын боловсрол: дижитал орчны мэдлэг (5/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн тав дахь чиглэл болох дижитал орчны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд мэдээллийн эх сурвалжийг нягталж, хувийн мэдээллээ хамгаалж, цахим орчинд хариуцлагатай оролцож сурна.

Дэлгэрэнгүй →