
Уудам Монгол сургуулийн онцлох хөтөлбөрүүдийн нэг болох Япон улсын ахлах сургуульд шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчид 2026 оны 10 дугаар сарын 23-нд визээ мэдүүллээ.
Тус хөтөлбөрөөр сурагчид 10 эсвэл 12-р ангидаа Япон улсын ахлах сургуульд шилжин суралцаж, улмаар өөрийн сонгосон чиглэлээр их сургуульд элсэх боломжтой.
Энэхүү хөтөлбөр нь зөвхөн гадаад хэл сурахаас гадна шинэ орчинд бие даан амьдрах, өөрийгөө хөгжүүлэх, ирээдүйн мэргэжилдээ бэлтгэх чухал алхам байдаг.
Зорилгодоо хүрэх дараагийн алхмаа хийж буй сурагчдадаа амжилт хүсье.
Өдөр бүрийн хичээл зүтгэл тань ирээдүйн боломжийг бүтээнэ.



