2026.09.29

Англи хэлний гадаад багшийн виз олгогдлоо

Уудам Монгол сургуулийн англи хэлний гадаад багшийн Монгол Улсад ажиллахтай холбоотой виз албан ёсоор олгогдлоо. Одоогоор цахимаар хичээл зааж буй Marz багш Монголд ирмэгц танхимын сургалтад шилжин ажиллана.

Англи хэлний багш Maricel Vista Enomlay (Marz) хар пиджак, цагаан цамцтай, гараа урдаа зангидан инээмсэглэж зогсож байна. Ард нь Уудам Монгол сургуулийн улаан цэцгэн лого, «Uudam Mongol Education» бичиг болон сургуулийн барилгын зураг; зүүн доод хэсэгт «Англи хэлний багш Maricel Vista Enomlay» гэсэн бичиг бий.

Уудам Монгол сургуулийн англи хэлний гадаад багшийн Монгол Улсад ажиллахтай холбоотой виз албан ёсоор олгогдлоо.

Манай сургууль 2026–2027 оны хичээлийн жилээс англи хэлний хөтөлбөрөө шинэчилж, Oxford University Press-ийн сурах бичиг, ярианы чадварт чиглэсэн сургалт болон гадаад багшийн оролцоог үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа билээ.

Marz багш энэ хугацаанд 6–12 дугаар ангийн сурагчдад цахимаар хичээл зааж байгаа бөгөөд Монголд ирмэгц 2–12 дугаар ангид танхимын сургалтад шилжин ажиллана.

Мөн гадаад багшаа түшиглэн англи хэлний ярианы клуб, давтлага сургалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ингэснээр сурагчид маань гадаад багштайгаа танхимд шууд харилцаж, яриа, сонсгол, хэрэглээний англи хэлний чадвараа илүү тогтмол хөгжүүлэх боломж бүрдэх юм.

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Япон дахь төгсөгчид болон шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчид сургуулийн туг барин, намрын мод бүхий талбайд зураг авахуулж байна

Япон дахь төгсөгчдийн уулзалт

Уудам Монгол сургуулийн Япон дахь төгсөгчид шинээр ирсэн дүү нараа угтан авч, туршлагаасаа хуваалцдаг уламжлалтай. Энэ жил шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчдыг угтан авч, Японд суралцах, амьдрах талаар зөвлөгөө өглөө.

Дэлгэрэнгүй →
Нисэх онгоцны буудал дээр Уудам Монгол сургуулийн тугийг барьж зогссон 7 дугаар ээлжийн 13 сурагчийн бүлгийн зураг. Зураг дээр сургуулийн лого, «Шилжин суралцах хөтөлбөр VII», «Таны хүүхдийн мөрөөдөл юу вэ?» гэсэн бичиг байна

Шилжин суралцах хөтөлбөрийн 7 дугаар ээлжийн сурагчид Япон улсыг зорилоо

Уудам Монгол сургуулийн Япон улсад шилжин суралцах хөтөлбөрийн 7 дугаар ээлжийн 13 сурагч өнөөдөр Япон улсыг зорилоо. Шинэ орчинд суралцаж, мөрөөдлийнхөө төлөө хичээх хүүхдүүддээ амжилт хүсье.

Дэлгэрэнгүй →