2026.11.07

Япон дахь төгсөгчдийн уулзалт

Уудам Монгол сургуулийн Япон дахь төгсөгчид шинээр ирсэн дүү нараа угтан авч, туршлагаасаа хуваалцдаг уламжлалтай. Энэ жил шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчдыг угтан авч, Японд суралцах, амьдрах талаар зөвлөгөө өглөө.

Япон дахь төгсөгчид болон шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчид сургуулийн туг барин, намрын мод бүхий талбайд зураг авахуулж байна

Уудам Монгол сургуулийн Япон дахь төгсөгчид шинээр ирж буй дүү нараа угтан авч, туршлагаасаа хуваалцан чиглүүлдэг уламжлалтай.

Энэ жил шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчдыг төгсөгч ах, эгч нар нь угтан авч, Японд суралцах болон амьдрах талаар зөвлөгөө өгч, чөлөөтэй ярилцлаа.

Уулзалтад дараах төгсөгчид оролцлоо:

• Б.Оюунзул, 3-р ээлжийн төгсөгч, Obirin University

• Н.Энхзаяа, Ц.Энэрэл, 4-р ээлжийн төгсөгчид, Musashino University

• Б.Мөнх-Эрдэнэ, 5-р ээлжийн төгсөгч, Aichi Institute of Technology

Өөрсдийн туулсан зам, сурч мэдсэн зүйлээ дүү нартайгаа хуваалцсан төгсөгчдөдөө баярлалаа.

Шинэ орчинд суралцаж, амьдрах аяллаа эхэлж буй 7-р ээлжийн сурагчдад амжилт хүсье.

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Нисэх онгоцны буудал дээр Уудам Монгол сургуулийн тугийг барьж зогссон 7 дугаар ээлжийн 13 сурагчийн бүлгийн зураг. Зураг дээр сургуулийн лого, «Шилжин суралцах хөтөлбөр VII», «Таны хүүхдийн мөрөөдөл юу вэ?» гэсэн бичиг байна

Шилжин суралцах хөтөлбөрийн 7 дугаар ээлжийн сурагчид Япон улсыг зорилоо

Уудам Монгол сургуулийн Япон улсад шилжин суралцах хөтөлбөрийн 7 дугаар ээлжийн 13 сурагч өнөөдөр Япон улсыг зорилоо. Шинэ орчинд суралцаж, мөрөөдлийнхөө төлөө хичээх хүүхдүүддээ амжилт хүсье.

Дэлгэрэнгүй →
Сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн, охин хоёр англи, япон хэлний сурах бичиг барьж, Уудам Монгол сургуулийн барилгын өмнө зогссон зураг. Зураг дээр «Таны хүүхдийн мөрөөдөл юу вэ?» гэсэн бичиг байна

Таны хүүхдийн мөрөөдөл юу вэ?

Өнөөдрөөс хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт эхэлж байна. Амралтын өдрүүдэд хүүхэдтэйгээ тухтай ярилцаж, хүсэл мөрөөдлийг нь сонсоорой.

Дэлгэрэнгүй →