
Өнөөдрөөс хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт эхэлж байна.
Энэ улиралд хүүхэд тань юу шинээр сурч, юунд баярлаж, юуг хийхэд хэцүү байсан бол? Амралтын өдрүүдэд хүүхэдтэйгээ тухтай ярилцаж, хүсэл мөрөөдлийг нь сонсоорой.
Дуртай номоо уншиж, тоглож, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэн, сайн амарч аваарай.
Сурагчдадаа улирлын амралтаа үр бүтээлтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсье.



