2026.10.27

Вебсайтын үйлчилгээ өргөжлөө

Уудам Монгол сургууль энэ хичээлийн жилд албан ёсны вебсайтаа ашиглалтад оруулсан бөгөөд одоо эцэг эхийн болон багшийн порталыг ашиглалтад оруулж байна.

Уудам Монгол сургуулийн лого: улаан цэцгийн хээтэй, хар хөх дэвсгэр дээр “Uudam Mongol Education School” гэсэн бичигтэй

Уудам Монгол сургууль энэ хичээлийн жилд албан ёсны вебсайтаа ашиглалтад оруулсан билээ. Бид сайтынхаа мэдээлэл, үйлчилгээг үргэлжлүүлэн сайжруулж, одоо эцэг эхийн болон багшийн порталыг ашиглалтад оруулж байна.

Вебсайтаас сургуулийн түүх, боловсролын үзэл санаа, багш хамт олны танилцуулга, бага, дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөр, “Амьдралын боловсрол” болон Япон хамтарсан хөтөлбөрүүд, “UUDAM MONGOL SCHOOL 3.0” хөгжлийн стратеги, элсэлтийн журам, шалгуур, бүртгэл, сургалтын төлбөр, мөн сургуулийн мэдээ, үйл ажиллагаа, холбоо барих мэдээлэлтэй танилцах боломжтой.

Эцэг эх, асран хамгаалагчид өөрийн эрхээр нэвтэрч, хүүхдийнхээ сурлагын тайлан, төлбөрийн мэдээлэл, сургуулийн хуанлитай нэг дороос танилцах боломжтой боллоо. Энэ нь стратеги төлөвлөгөөнд тусгасан сурагчийн цахим хувийн хэргийг бүрдүүлэх, хүүхдийн болон сургуулийн мэдээллийг эцэг эхэд хүртээмжтэй хүргэх ажлын нэг хэсэг юм.

Эцэг эх, асран хамгаалагчдын сургуульд бүртгэлтэй имэйл хаягт порталд нэвтрэх зааврыг илгээсэн. Имэйлээ шалгаж, зааврын дагуу вебсайтын “Нэвтрэх” хэсгээр орж, хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцана уу.

Ашиглах явцад тулгарсан хүндрэл, мэдээлэл болон үйлчилгээг сайжруулах саналаа сургуульд ирүүлнэ үү. Санал хүсэлтэд тулгуурлан порталыг цаашид хөгжүүлнэ.

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн, охин хоёр англи, япон хэлний сурах бичиг барьж, Уудам Монгол сургуулийн барилгын өмнө зогссон зураг. Зураг дээр «Таны хүүхдийн мөрөөдөл юу вэ?» гэсэн бичиг байна

Таны хүүхдийн мөрөөдөл юу вэ?

Өнөөдрөөс хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт эхэлж байна. Амралтын өдрүүдэд хүүхэдтэйгээ тухтай ярилцаж, хүсэл мөрөөдлийг нь сонсоорой.

Дэлгэрэнгүй →

JCL Junior Club League тэмцээнд оролцож буй UM KIZUNA багт амжилт хүсье

Уудам Монгол сургуулийн UM KIZUNA баг JCL Junior Club League тэмцээнд оролцож байна. Багийнхандаа амжилт хүсье.

Дэлгэрэнгүй →
Япон улсын ахлах сургуульд шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчид сургуулийн дүрэмт хувцастай, эгнэж зогсон хамтдаа зураг авхуулж байна

Япон улсын ахлах сургуульд шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчид визээ мэдүүллээ

Япон улсын ахлах сургуульд шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчид 2026 оны 10 дугаар сарын 23-нд визээ мэдүүллээ. Тус хөтөлбөрөөр сурагчид 10 эсвэл 12-р ангидаа Япон улсын ахлах сургуульд шилжин суралцаж, улмаар өөрийн сонгосон чиглэлээр их сургуульд элсэх боломжтой.

Дэлгэрэнгүй →