2026.08.18

ЭКО клубын төлөөлөл НҮБ-ын Model COP17-д шилдэг 100-д шалгарлаа

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн (UNCCD COP17) хүрээнд зохион байгуулагдсан «Model COP17 – 2026: Youth Simulation» олон улсын залуучуудын чуулга уулзалтад «Уудам Монгол ЭКО КЛУБ»-ын төлөөлөл шилдэг 100-д шалгарч, батламжаа гардан авлаа.

Model COP17 – 2026 чуулга уулзалтад батламж гардуулж буй нь

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн (UNCCD COP17) хүрээнд зохион байгуулагдсан «Model COP17 – 2026: Youth Simulation» олон улсын залуучуудын чуулга уулзалтад «Уудам Монгол ЭКО КЛУБ»-ын төлөөлөл шилдэг 100-д шалгарч, амжилттай оролцон батламжаа гардан авлаа.

Энэхүү чуулга уулзалт нь зөвхөн хэлэлцүүлэг хийгээд зогсохгүй, шийдвэр гаргах түвшинд санал хүсэлтээ хүргэж, залуус байгаль орчиндоо ээлтэй байж, цөлжилт болон ган гачгийн эсрэг бодит хувь нэмэр оруулахаа илэрхийлсэн «Цөлжилттэй тэмцэх амлалт»-д гарын үсгээ зурсан утга учиртай арга хэмжээ боллоо.

Оролцогчид газрын доройтол, цөлжилтийн эсрэг хамтын ажиллагааг дэмжих; экосистемийг нөхөн сэргээх, шинжлэх ухаанд суурилсан шийдлийг түгээх; байгаль орчинд ээлтэй, тогтвортой ирээдүйн төлөө залуусыг манлайлан оролцох амлалт өглөө.

Залуусын дуу хоолойг олон улсын түвшинд сонсгож, эх дэлхийгээ хамгаалах бодит боломжоор хангасан зохион байгуулагч хамт олонд талархал илэрхийлье.

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Амьдралын боловсролын дижитал орчны мэдлэг сэдэвт зурагт хуудас: сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн дэвтэрт бичиж, охин зөөврийн компьютер руу харан хоёулаа инээмсэглэн суугаа зураглал.

Амьдралын боловсрол: дижитал орчны мэдлэг (5/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн тав дахь чиглэл болох дижитал орчны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд мэдээллийн эх сурвалжийг нягталж, хувийн мэдээллээ хамгаалж, цахим орчинд хариуцлагатай оролцож сурна.

Дэлгэрэнгүй →
Амьдралын боловсролын харилцааны мэдлэг сэдэвт зурагт хуудас: сургуулийн дүрэмт хувцастай гурван хүүхдийн зураглал ширээний ард сууж, дунд талын охин гараа дэлгэн ярихад хоёр хүү нь инээмсэглэн сонсож байна. Ширээн дээр нээлттэй дэвтэр, харандаа байна.

Амьдралын боловсрол: харилцааны мэдлэг (4/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн дөрөв дэх чиглэл болох харилцааны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд бусдыг сонсож, өөрийн бодлыг хүндэтгэлтэй илэрхийлж, хамтран шийдэл олж сурна.

Дэлгэрэнгүй →
Уудам Монгол сургуулийн хоёр сумо бөх сумогийн бүстэй, сумогийн суудлаар зогсож байна. Зүүн талын сурагч мөнгөн, баруун талын сурагч алтан медаль зүүж, оргомжлол барьсан; баруун талын сурагч шагналын цомтой.

Уудам Монголын сумочид «TOKUSEGAWA U-15 SUMO CUP»-д алт, мөнгөн медаль хүртлээ

Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит өсвөрийн сумо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Уудам Монгол сургуулийн хоёр сурагч алт, мөнгөн медаль хүртлээ. Дунд насны ангилалд нийт 20 тамирчин барилдсан.

Дэлгэрэнгүй →