
Уудам Монгол сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн стратеги төлөвлөгөөний хүрээнд багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах ажлууд үргэлжилж байна.
Энэ ажлын хүрээнд Continuous Professional Development (CPD) буюу багшийн тасралтгүй мэргэжлийн хөгжлийн хөтөлбөрийн дагуу Оксфордын хөтөлбөрийн академик зөвлөх David Graves болон хөтөлбөрийн зохицуулагч Г.Гэсэрбадам нар манай сургуулийн англи хэлний багш нарын хичээлд ажиглалт хийж, мэргэжлийн зөвлөгөө, арга зүйн дэмжлэг үзүүллээ.
Хичээлийн ажиглалт нь багшийн ажлыг шалгаж, дүгнэхээс илүүтэй сургалтын арга зүй, сурагчдын оролцоо, хичээлийн зохион байгуулалтыг бодитоор харж, сайн туршлагыг дэмжих, сайжруулах боломжийг хамтран тодорхойлоход чиглэдэг.
Бидний хувьд сайн сургалтын хөтөлбөртэй байх нь чухал. Харин тэр хөтөлбөрийг хүүхэд бүрд үр дүнтэй хүргэх багшийн ур чадвар, тасралтгүй хөгжил түүнээс дутахгүй чухал гэж үздэг.
Тиймээс багш нарын мэргэжлийн хөгжлийг нэг удаагийн сургалт, зөвлөгөөгөөр хязгаарлахгүй, хичээлийн ажиглалт, мэргэжлийн зөвлөн туслах үйл ажиллагаа, арга зүйн сайжруулалтыг тогтмол хэрэгжүүлэхийг зорьж байна.
Багш хөгжихийн хэрээр сургалтын чанар сайжирна. Сургалтын чанар сайжрахын хэрээр хүүхдийн хөгжих боломж нэмэгдэнэ.



