2026.10.05

Цол, зэрэг, шагнал хүртсэн багш нартаа баяр хүргэе

Монголын болон Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан шагнал хүртсэн, мэргэжлийн зэрэг ахисан, мөн өөрсдийн болон шавь нарынхаа амжилтаар хамт олноо манлайлсан Уудам Монгол сургуулийн багш нартаа баяр хүргэе. Цол тэмдэг хүртсэн, ур чадварын уралдаанд шалгарсан болон амжилтаараа урамшуулал авсан багш нарын нэрсийг доор нэгтгэн хүргэж байна.

1 / 21

Хажуу тийш гүйлгэж бүх багш нарыг үзнэ үү. Карт дээр дарвал томорно.

Монголын болон Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан шагнал хүртсэн, мэргэжлийн зэрэг ахисан, мөн өөрсдийн болон шавь нарынхаа амжилтаар хамт олноо манлайлсан Уудам Монгол сургуулийн багш нартаа баяр хүргэе.

Монгол Улсын Засгийн газрын «Боловсролын тэргүүний ажилтан» цол тэмдгээр бага ангийн багш С.Байгалмаа шагнагдлаа.

Ахмад багш С.Нямсүрэн Монголын багш нарын холбооны «Эрдмийн алтан од» шагнал хүртлээ.

Нийслэлийн Боловсролын газрын «Арга зүйч багш» цол тэмдгээр биеийн тамирын багш Э.Хулан, МХУЗ-ын багш Б.Жавзандулам, Г.Пүрэвсүрэн, бага ангийн багш Б.Отгондалай, У.Мөнгөндөл, Д.Энхгэрэл, биологийн багш Э.Сарантуяа нар шагнагдлаа.

Мэргэжлийн зэрэг ахисан багш нарын дунд япон хэлний багш Б.Сарангэрэл «Тэргүүлэх» зэрэгт, бага ангийн багш Б.Мөнх-Од, математикийн багш С.Алтанцэцэг, биеийн тамирын багш Н.Пүрэвдаваа, англи хэлний багш Ц.Нямдэлгэр нар «Заах аргач» зэрэгт ахилаа.

«Ур чадварын уралдаан–2026»-ын шилдгүүдээс МХУЗ-ын багш Б.Жавзандулам тэргүүн байр, химийн багш Ө.Номин дэд байр, бага ангийн багш Б.Жадамбасүрэн гутгаар байр эзэллээ.

2025–2026 оны хичээлийн жилд олимпиад, уралдаан, тэмцээнд өөрөө болон бэлтгэсэн сурагчид нь амжилт гаргасан багш нарт нэг удаагийн урамшуулал олголоо.

Б.Жавзандулам — бэлтгэсэн сурагч нь Баянзүрх дүүргийн Үндэсний бичгийн олимпиадад тусгай байр, Үндэсний бичгийн сайхан бичигтэн анги нийтийн уралдаанд дүүрэгт дэд, нийслэлд тэргүүн байр.

Н.Пүрэвдаваа — Баянзүрх дүүргийн шилдэг дасгалжуулагч багш, сагсан бөмбөгийн дунд ангийн «Улаанбаатар кап» тэмцээнд дүүргийн аварга, нийслэлийн шатанд хүрэл медаль.

Л.Оргилбаяр — япон хэлний «Ханзны наадам–2025»-д багаараа дэд байр, МУБИС-ийн эрдэм шинжилгээний хуралд дэд байр.

Э.Сарантуяа — Баянзүрх дүүргийн биологийн багш нарын олимпиадад хүрэл медаль, дүүргийн 1-р бүсийн илтгэлийн уралдаанд дэд байр.

Б.Отгондалай — дүүргийн бүсийн илтгэлийн уралдаанд гутгаар байр эзэлсэн. Баянзүрх дүүргийн төрийн бус өмчийн сургуулийн залуу багш нарын ур чадварын уралдаанд тэргүүн байр.

С.Алтанцэцэг — дүүргийн математикийн багш нарын ур чадварын уралдаанд тусгай байр, бэлтгэсэн сурагчид нь логик паззлын уралдааны дүүргийн шатанд 8–9-р ангийн ангилалд гутгаар, 10–12-р ангийн ангилалд дэд байр эзэлж, улсын шатанд оролцсон. 12а ангийн сурагч нь улсын шатанд анх удаа оролцогчдоос өндөр оноотой суралцагчаар шалгарсан.

Э.Батцацрал — япон хэлний «Ханзны наадам–2025»-д багаараа дэд байр.

Б.Одонтуяа — дүүргийн бүсийн илтгэлийн уралдаанд гутгаар байр эзэлсэн.

Б.Буяннэмэх — бэлтгэсэн сурагч нь логик паззлын уралдааны дүүргийн шатны 6–7-р ангийн ангилалд тусгай байр эзэлсэн. «Кенгуру» олон улсын математикийн уралдаанд бэлтгэсэн сурагчдаас нэг нь I зэрэг, хүрэл медаль; гурав нь II зэрэг; хоёр нь III зэрэг хүртсэн.

Г.Оюун-Эрдэнэ — дүүргийн бүсийн илтгэлийн уралдаанд гутгаар байр эзэлсэн. Мөн багшийн амжилтад нийслэлийн «ЭКО сургууль» тэмцээний оролцоо, Junior Climate Champions хөтөлбөрийн «ЭКО сургууль» уралдааны «Шилдэг нөлөөлөгч клуб» төрлийн дэд байр.

Б.Жадамбасүрэн — бэлтгэсэн сурагчийнх нь логик паззлын уралдааны 4–5-р ангийн ангиллын Баянзүрх дүүргийн медальт байр.

Б.Мөнх-Од — «Кенгуру» олимпиадын I зэрэг, мөнгөн медаль, II зэргийн батламж болон паззлын олимпиадын 1 мөнгөн медаль, 3 тусгай байр.

Хүүхэд бүрийн сурах хүсэл, авьяас чадварыг дэмжиж, амжилтынх нь ард өдөр бүр хичээн ажилладаг нийт багш нартаа баярлалаа.

Багш нарын баярын мэнд хүргэе!

← Бүх мэдээ

Бусад мэдээ

«Багш нарын баярын мэнд дэвшүүлье» гэсэн баярын мэндчилгээний зураг. Дээд хэсэгт Уудам Монгол сургуулийн улаан цэцгэн лого, ард нь бүдэгрүүлсэн цэнхэр, улаан өнгийн барилга; урд нь модон ширээн дээр өрсөн улаан, хөх хавтастай гурван ном, ягаан интоорын цэцэг бий. Зураг дээр «Хүүхэд бүрийн мөрөөдлийг боловсролоор дамжуулан биелүүлэх их үйлсийн эзэн багш танд баярын мэнд дэвшүүлье» гэсэн бичиг байна.

Багш нарын баярын мэнд хүргэе

Өдөр бүр хүүхдийн төлөө сэтгэл, мэдлэг, хөдөлмөрөө зориулан ажиллаж буй нийт багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэндээ багш нарын баярын мэнд хүргэе. Хүүхдийн мөрөөдөл бүрийн ард багшийн хөдөлмөр зүтгэл байдаг.

Дэлгэрэнгүй →
Уудам Монгол сургуулийн хүлээн авах танхимд Heisei International Education Academy-ийн төлөөлөгчид болон сургуулийн ажилтнууд хамт зогсож байна; ард нь японоор «Уудам Монголд тавтай морил» гэсэн бичиг харагдана. Зураг дээр Уудам Монгол сургуулийн улаан цэцгэн лого болон тус академийн оюу өнгийн «H» лого байрлуулсан. Мөн «THANK YOU HEISEI INTERNATIONAL EDUCATION ACADEMY» гэсэн талархлын бичиг болон «Таны хүүхдийн мөрөөдөл юу вэ?» гэсэн бичиг бий.

Японы Хэйсэй олон улсын боловсролын институтийн төлөөлөл зочиллоо

Япон улсын Heisei International Education Academy-ийн (平成国際教育学院) төлөөлөл Уудам Монгол сургуульд зочилж, сургуулийн орчин, сургалтын үйл ажиллагаа болон япон хэлний сургалттай танилцлаа. Уулзалтаар сурагчдын цаашдын суралцах боломжийн талаар харилцан санал солилцов.

Дэлгэрэнгүй →
Цагаан поло цамцтай сурагч «UM KIZUNA» бичигтэй, 8 дугаартай хөх өмсгөлийг, нил ягаан цамцтай, нүдний шилтэй эрэгтэй 8 дугаартай, нэр бичсэн цагаан өмсгөлийг тус тус дэлгэн барьж зогсож байна. Ард нь Уудам Монгол сургуулийн улаан цэцгэн лого, «Uudam Mongol» бичиг харагдана; зураг дээр клубын англи нэр бичсэн улаан хавтан болон «Таны хүүхдийн мөрөөдөл юу вэ?» гэсэн бичиг бий.

UM KIZUNA сагсан бөмбөгийн багийнхан өмсгөлөө гардан авлаа

Уудам Монгол сургууль сагсан бөмбөгийн шигшээ баг болон дугуйлангийн сурагчдадаа UM KIZUNA багийн өмсгөлийг гардууллаа. Багийн нэр болох KIZUNA (絆) нь япон хэлээр хүмүүсийн хоорондын холбоо, итгэл гэсэн утгатай.

Дэлгэрэнгүй →