2026.08.27

Японы хоол зүйч Сүзүки Юүко цайны газрын хамт олонд сургалт хийлээ

8 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Япон Улсын мэргэжлийн тогооч, хоол зүйч Сүзүки Юүко манай сургуулийн цайны газрын хамт олонд мэргэжлийн сургалт, дадлага зохион байгууллаа.

Уудам Монгол сургуулийн цайны газрын хамт олон

Уудам Монгол сургуулийн цайны газрын хамт олон 2026–2027 оны хичээлийн жилийн бэлтгэлээ хангаж, сурагчдынхаа хоол үйлдвэрлэл, цайны газрын үйл ажиллагааг илүү мэргэжлийн, тогтвортой зохион байгуулалтаар хөгжүүлэхээр ажиллаж байна.

Бидний зорилго бол хүүхдэд зөвхөн өдрийн хоол өгөх бус, эрүүл зөв хооллох дадлыг сургуулийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болгон төлөвшүүлэх юм.

Энэ хүрээнд 8 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Япон Улсын мэргэжлийн тогооч, хоол зүйч Сүзүки Юүко манай сургуулийн цайны газрын хамт олонд мэргэжлийн сургалт, дадлага зохион байгууллаа.

Сургалтаар хүнс, ногооны шим тэжээлийн онцлогт тохируулан боловсруулах арга; хүүхдийн насны онцлогт тохирсон хоол боловсруулах арга, порцын зохицуулалт; хоолны амт, өнгө, бүтэц, зохицол; түүхий эдийн зөв бэлтгэл, амталгаа, хадгалалт; гал тогооны эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа зэрэг сэдвийг хамарлаа.

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Амьдралын боловсролын дижитал орчны мэдлэг сэдэвт зурагт хуудас: сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн дэвтэрт бичиж, охин зөөврийн компьютер руу харан хоёулаа инээмсэглэн суугаа зураглал.

Амьдралын боловсрол: дижитал орчны мэдлэг (5/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн тав дахь чиглэл болох дижитал орчны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд мэдээллийн эх сурвалжийг нягталж, хувийн мэдээллээ хамгаалж, цахим орчинд хариуцлагатай оролцож сурна.

Дэлгэрэнгүй →
Амьдралын боловсролын харилцааны мэдлэг сэдэвт зурагт хуудас: сургуулийн дүрэмт хувцастай гурван хүүхдийн зураглал ширээний ард сууж, дунд талын охин гараа дэлгэн ярихад хоёр хүү нь инээмсэглэн сонсож байна. Ширээн дээр нээлттэй дэвтэр, харандаа байна.

Амьдралын боловсрол: харилцааны мэдлэг (4/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн дөрөв дэх чиглэл болох харилцааны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд бусдыг сонсож, өөрийн бодлыг хүндэтгэлтэй илэрхийлж, хамтран шийдэл олж сурна.

Дэлгэрэнгүй →
Уудам Монгол сургуулийн хоёр сумо бөх сумогийн бүстэй, сумогийн суудлаар зогсож байна. Зүүн талын сурагч мөнгөн, баруун талын сурагч алтан медаль зүүж, оргомжлол барьсан; баруун талын сурагч шагналын цомтой.

Уудам Монголын сумочид «TOKUSEGAWA U-15 SUMO CUP»-д алт, мөнгөн медаль хүртлээ

Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит өсвөрийн сумо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Уудам Монгол сургуулийн хоёр сурагч алт, мөнгөн медаль хүртлээ. Дунд насны ангилалд нийт 20 тамирчин барилдсан.

Дэлгэрэнгүй →