
Уудам Монгол сургууль болон Япон улсын Мэйтокү Гижүкү сургуулийн сурагчид анх удаа онлайн уулзалт зохион байгууллаа.
“Манай сургууль” буюу “Our School” сэдвийн хүрээнд манай сургуулийн 9-р ангийн хоёр бүлгийн сурагчид сургуулийнхаа тухай болон эко клубын үйл ажиллагааг англи, япон хэлээр танилцууллаа.
Мэйтокү Гижүкү сургуулийн дунд сургуулийн 3-р ангийн сурагчид өөрсдийн сургууль Японы хаана байрладаг, Кочи муж ямар онцлогтой талаар танилцуулж, сургуулийнхаа газрын зураг болон сургуулийн амьдралыг харуулсан бичлэгийг бэлтгэн хуваалцлаа.
Хүүхдүүд маань өөр орны үе тэнгийнхэнтэйгээ уулзаж, сурч буй хэлээрээ харилцан, сургууль болон өдөр тутмын амьдралаа хуваалцсан сайхан уулзалт боллоо.
Уулзалтад оролцсон сурагчид, бэлтгэн зохион байгуулсан багш нартаа баярлалаа.



