2026.09.11

1–11 дүгээр ангид нөхөн элсэлт авч байна

«Уудам Монгол» сургууль 2026–2027 оны хичээлийн жилийн 1–11 дүгээр ангийн сул орон тоонд нөхөн элсэлт авч байна. Анги тус бүрийн сул орон тоо, элсэлтийн нөхцөлийг сургуулиас тодруулах боломжтой.

Нөхөн элсэлтийн зар — сургуулийн бэлгэ тэмдэг бүхий самбар барьсан сурагч, ард нь хичээлийн шинэ жилийн ёслолд цугласан сурагчид.

“Бид хүүхдэдээ зөв сургууль сонгосон болов уу?”

Хичээлийн шинэ жил эхлээд хэдхэн хонож байна. Зарим хүүхэд шинэ анги, багш, орчиндоо хурдан дасаж, өглөө сургуульдаа дуртайяа явж байгаа байх.

Харин зарим нь шинэ орчиндоо хараахан дасаагүй, сургуульдаа явах дургүй байгаа ч байж болно.

Сургууль сонгоно гэдэг амаргүй. Хөтөлбөрийг нь харна. Багшийг нь харна. Орчныг нь харна. Төлбөрийг нь харна.

Гэхдээ хамгийн чухал нэг зүйлийг хааяа мартчихдаг — хүүхдээ.

Хүүхэд энэ сургуульдаа аз жаргалтай байна уу? Өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чадаж байна уу? Багштайгаа ярилцаж чадаж байна уу? Өглөө сургуульдаа явах хүсэлтэй байна уу? Өөрийн авьяас чадвараа хөгжүүлж, мөрөөдөлдөө хүрэх боломжийг эндээс харж байна уу?

Хэрэв эдгээр асуулт танд эргэлзээ төрүүлж байгаа бол сургуулийн сонголтоо дахин харахад оройтоогүй.

Сургууль солих нь ухралт биш. Хүүхдэдээ илүү тохирох орчныг дахин сонгож байгаа хэрэг.

«Уудам Монгол» сургууль 2026–2027 оны хичээлийн жилийн 1–11 дүгээр ангийн сул орон тоонд нөхөн элсэлт авч байна.

Бид хүүхдийн өмнөөс мөрөөдлийг нь сонгохгүй. Харин өөрийн мөрөөдлөө олж, түүндээ хүрэхэд хэрэгтэй дадал, хандлага, боловсролыг зөв орчинд төлөвшүүлэхийг зорьдог.

Та манай сургуультай ирж танилцаж, хөтөлбөр, сургалтын орчинтой танилцан багш нартай маань уулзах боломжтой.

Тэгээд хамгийн сүүлд хүүхдээсээ нэг асуугаарай — “Чи энд сурахыг хүсэж байна уу?”

Анги тус бүрийн сул орон тоо болон элсэлтийн нөхцөлийг сургуулийн элсэлтийн хэсгээс үзэх, эсвэл сургуультай холбогдож тодруулах боломжтой.

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Япон улсын ахлах сургуульд шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчид сургуулийн дүрэмт хувцастай, эгнэж зогсон хамтдаа зураг авхуулж байна

Япон улсын ахлах сургуульд шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчид визээ мэдүүллээ

Япон улсын ахлах сургуульд шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчид 2026 оны 10 дугаар сарын 23-нд визээ мэдүүллээ. Тус хөтөлбөрөөр сурагчид 10 эсвэл 12-р ангидаа Япон улсын ахлах сургуульд шилжин суралцаж, улмаар өөрийн сонгосон чиглэлээр их сургуульд элсэх боломжтой.

Дэлгэрэнгүй →
Уудам Монгол сургууль болон Кобэ Шинва их сургуулийн төлөөлөгчид хамтын ажиллагааны гэрээний баримт бичгийг барин, хөх саарал дэвсгэрийн өмнө эгнэн зогссон зураг

Япон улсын Кобэ Шинва их сургуультай тусгай нөхцөлт элсэлтийн гэрээ байгууллаа

Уудам Монгол сургууль Япон улсын Кобэ Шинва их сургуультай төгсөгчдөө тусгай элсэлтийн нөхцөлөөр бакалаврын хөтөлбөрт суралцуулах хамтын ажиллагааны гэрээг албан ёсоор байгууллаа. Гэрээгээр тэтгэлэг, элсэлтийн хураамжийн хөнгөлөлтийн нөхцөлийг тусгасан.

Дэлгэрэнгүй →
Сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн гараа өргөж, охин хацраа түшин түүн рүү хараад инээмсэглэж буйг дүрсэлсэн зураг. Зурган дээр «Иргэний оролцооны мэдлэг» гэсэн бичиг байна

Амьдралын боловсрол 8/8: Иргэний оролцоо

Амьдралын боловсрол хөтөлбөрийн сүүлчийн, наймдугаар чиглэл нь иргэний оролцоо юм. Хүүхдүүд ангийн болон сургуулийн амьдралд саналаа илэрхийлж, бусдын саналыг сонсож, хамтын ажилд хариуцлагатай оролцоход суралцана.

Дэлгэрэнгүй →