2026.09.07

Бага ангийн шатрын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Уудам Монгол Сургуулийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан “Бага ангийн сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, хөтөлбөрийн цагийг өргөжүүлэх” ажлын хүрээнд энэ долоо хоногоос 1–5 дугаар ангийн сурагчдад зориулсан ШАТРЫН ХӨТӨЛБӨР хэрэгжиж эхэллээ.

Бага ангийн шатрын хичээл — самбарын хажууд шатрын хөлөг өлгөөтэй, багш сурагчдад тайлбарлаж байна

БАГА АНГИЙН ШАТРЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Уудам Монгол Сургуулийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан “Бага ангийн сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, хөтөлбөрийн цагийг өргөжүүлэх” ажлын хүрээнд энэ долоо хоногоос 1–5 дугаар ангийн сурагчдад зориулсан ШАТРЫН ХӨТӨЛБӨР хэрэгжиж эхэллээ.

Бид шатрыг зөвхөн тоглож сурах хичээл бус хүүхдийн логик сэтгэлгээ, анхаарал төвлөрөл, тэвчээр, асуудлыг олон хувилбараар харж шийдвэрлэх, хийсэн сонголтынхоо үр дагаврыг тооцоолох чадварыг бага наснаас нь хөгжүүлэх сургалтын нэг хэсэг гэж үзэж байна.

Шатрын хөтөлбөрийг IQ EQ төвтэй хамтран хэрэгжүүлж, тус төвийн мэргэжлийн багш нар хичээлийг удирдан явуулах бөгөөд хэрэгжилтийг зөвхөн хичээл орсноор хэмжилгүй, сурагчдын оролцоо, сурсан мэдлэг, чадвар, ахиц хөгжлийг тогтмол хянаж, үр дүнг эцэг эхчүүдэд ТОГТМОЛ ТАЙЛАГНАЖ ажиллах юм.

Ийнхүү 2026–2027 оны хичээлийн жилд Уудам Монгол сургуулийн бага ангийн сургалтын хөтөлбөр зөвхөн үндсэн хичээлүүдээр хязгаарлагдахгүй, хүүхдийн сэтгэн бодох болон амьдрах чадварыг системтэй хөгжүүлэх нэмэлт агуулгуудаар үе шаттай өргөжиж байна.

Хүүхэд бүрийн авьяас, сонирхол, сэтгэн бодох чадварыг багаас нь нээн хөгжүүлэх зорилготой Уудам Монгол Сургуулийн стратеги төлөвлөгөөний бодит хэрэгжилтийн нэг хэсэг юм.

ХҮҮХДИЙН МӨРӨӨДӨЛ ЗӨВ ОРЧИНД БИЕЛДЭГ.

ТАНЫ ХҮҮХДИЙН МӨРӨӨДӨЛ ЮУ ВЭ?

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Уудам Монгол сургууль болон Кобэ Шинва их сургуулийн төлөөлөгчид хамтын ажиллагааны гэрээний баримт бичгийг барин, хөх саарал дэвсгэрийн өмнө эгнэн зогссон зураг

Япон улсын Кобэ Шинва их сургуультай тусгай нөхцөлт элсэлтийн гэрээ байгууллаа

Уудам Монгол сургууль Япон улсын Кобэ Шинва их сургуультай төгсөгчдөө тусгай элсэлтийн нөхцөлөөр бакалаврын хөтөлбөрт суралцуулах хамтын ажиллагааны гэрээг албан ёсоор байгууллаа. Гэрээгээр тэтгэлэг, элсэлтийн хураамжийн хөнгөлөлтийн нөхцөлийг тусгасан.

Дэлгэрэнгүй →
Сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн гараа өргөж, охин хацраа түшин түүн рүү хараад инээмсэглэж буйг дүрсэлсэн зураг. Зурган дээр «Иргэний оролцооны мэдлэг» гэсэн бичиг байна

Амьдралын боловсрол 8/8: Иргэний оролцоо

Амьдралын боловсрол хөтөлбөрийн сүүлчийн, наймдугаар чиглэл нь иргэний оролцоо юм. Хүүхдүүд ангийн болон сургуулийн амьдралд саналаа илэрхийлж, бусдын саналыг сонсож, хамтын ажилд хариуцлагатай оролцоход суралцана.

Дэлгэрэнгүй →
Сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн модон гүүрний загварыг заан, охин зурагтай дэвтэрт өнгийн харандаагаар зурж буйг дүрсэлсэн зураг. Зурган дээр «Ажил мэргэжлийн замнал» гэсэн бичиг байна

Амьдралын боловсрол: ажил мэргэжлийн замнал (7/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн долоо дахь чиглэл болох ажил мэргэжлийн замналыг танилцуулж байна. Хүүхдүүд өөрийн сонирхол, давуу талаа таньж, төрөл бүрийн ажил мэргэжлийн талаар мэдээлэл цуглуулан, ирээдүйн сонголтоо бодож хийхэд суралцана.

Дэлгэрэнгүй →