2026.09.01

Шинэ 2026–2027 оны хичээлийн жил эхэллээ

Уудам Монгол сургуулийн шинэ хичээлийн жил эхэлж байна. Энэ жил бидний хувьд ээлжит нэгэн хичээлийн жил биш, сургуулийнхаа хөгжлийн дараагийн үе шатыг эхлүүлж буй онцгой жил байх болно.

Уудам Монгол сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол

Уудам Монгол сургуулийн шинэ хичээлийн жил эхэлж байна. Энэ жил бидний хувьд ээлжит нэгэн хичээлийн жил биш, сургуулийнхаа хөгжлийн дараагийн үе шатыг эхлүүлж буй онцгой жил байх болно.

Бид хүүхдийн сурлагын амжилтыг чухалчилна. Гэхдээ зөвхөн сайн дүнгээр хүүхдийн хөгжлийг хэмжихгүй.

Өөрийн сонголтдоо хариуцлагатай, бусдыг хүндэлдэг, бие даан сэтгэж шийдвэр гаргадаг, алдаанаасаа суралцдаг, хийх ёстой зүйлээ бусдаар шаардуулахгүй хийдэг ЗӨВ, БИЕ ДААСАН, ТӨЛӨВШСӨН ХҮН болоход нь хүүхэд бүрийг дэмжинэ.

Сургууль бол зөвхөн мэдлэг олгодог газар биш. Хүүхэд амьдралд бэлтгэгддэг орчин байх ёстой.

Бидний асуулт үргэлж хэвээрээ байх болно — ТАНЫ ХҮҮХДИЙН МӨРӨӨДӨЛ ЮУ ВЭ?

Харин энэ хичээлийн жилд бид тэр мөрөөдөлдөө хүрэхэд нь хэрэгтэй мэдлэгээс гадна сахилга бат, хариуцлага, хүн чанар, бие даах чадварыг хамтдаа төлөвшүүлэхийг зорьж байна.

Хүүхэд бүр өөрийн гэсэн мөрөөдөлтэй. Харин тэр мөрөөдөл зөв орчин, зөв хүмүүжил, тууштай хөдөлмөрийн дунд бодит болдог.

Нийт сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш ажилтнууддаа 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Амьдралын боловсролын дижитал орчны мэдлэг сэдэвт зурагт хуудас: сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн дэвтэрт бичиж, охин зөөврийн компьютер руу харан хоёулаа инээмсэглэн суугаа зураглал.

Амьдралын боловсрол: дижитал орчны мэдлэг (5/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн тав дахь чиглэл болох дижитал орчны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд мэдээллийн эх сурвалжийг нягталж, хувийн мэдээллээ хамгаалж, цахим орчинд хариуцлагатай оролцож сурна.

Дэлгэрэнгүй →
Амьдралын боловсролын харилцааны мэдлэг сэдэвт зурагт хуудас: сургуулийн дүрэмт хувцастай гурван хүүхдийн зураглал ширээний ард сууж, дунд талын охин гараа дэлгэн ярихад хоёр хүү нь инээмсэглэн сонсож байна. Ширээн дээр нээлттэй дэвтэр, харандаа байна.

Амьдралын боловсрол: харилцааны мэдлэг (4/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн дөрөв дэх чиглэл болох харилцааны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд бусдыг сонсож, өөрийн бодлыг хүндэтгэлтэй илэрхийлж, хамтран шийдэл олж сурна.

Дэлгэрэнгүй →
Уудам Монгол сургуулийн хоёр сумо бөх сумогийн бүстэй, сумогийн суудлаар зогсож байна. Зүүн талын сурагч мөнгөн, баруун талын сурагч алтан медаль зүүж, оргомжлол барьсан; баруун талын сурагч шагналын цомтой.

Уудам Монголын сумочид «TOKUSEGAWA U-15 SUMO CUP»-д алт, мөнгөн медаль хүртлээ

Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит өсвөрийн сумо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Уудам Монгол сургуулийн хоёр сурагч алт, мөнгөн медаль хүртлээ. Дунд насны ангилалд нийт 20 тамирчин барилдсан.

Дэлгэрэнгүй →