2026.09.01

Сурагч Н.Түвшинсайхан Япон Улсад тэтгэлэгтэй суралцах урилга авлаа

«Уудам Монгол» сургуулийн 8б ангийн сурагч Н.Түвшинсайханд Япон Улсын сургуулиас тэтгэлэгтэйгээр суралцаж, сумо бөхөөр үргэлжлүүлэн хичээллэх албан ёсны урилга ирлээ.

Сумо бөхийн тэмцээнд оролцож буй 8б ангийн сурагч Н.Түвшинсайхан

Шинэ хичээлийн жилийн анхны өдрөө баяртай мэдээгээр эхлүүлж байна.

«Уудам Монгол» сургуулийн 8б ангийн сурагч Н.Түвшинсайханд Япон Улсын сургуулиас тэтгэлэгтэйгээр суралцаж, сумо бөхөөр үргэлжлүүлэн хичээллэх албан ёсны урилга ирлээ.

Н.Түвшинсайхан нь Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Наранбаатарын хүү бөгөөд 9 наснаасаа сумо бөхөөр хичээллэж эхэлсэн. Гурван жилийн өмнө «Уудам Монгол» сургуульд элсэхдээ сургуулийн сумо бөхийн клубт тогтмол бэлтгэл хийж, цаашлаад Япон Улсад суралцан сумо бөхөөр үргэлжлүүлэн хичээллэх тодорхой зорилго, мөрөөдөлтэй ирж байлаа.

Өнөөдөр тэр мөрөөдөл нь дараагийн бодит алхамдаа хүрч байна.

Бид хүүхдийн өмнөөс мөрөөдлийг нь сонгодоггүй. Харин хүүхэд өөрийн мөрөөдлөө олсон бол түүндээ хүрэхэд нь шаардлагатай зөв орчин, зөв дадал, бодит боломжийг бүрдүүлж, тууштай дэмжих нь сургуулийн үүрэг гэж үздэг.

Түвшинсайхандаа баяр хүргэж, Япон Улсад эхлэх шинэ замнал, сумо бөхийн ирээдүйн зорилгод нь улам их амжилт хүсье.

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Уудам Монгол сургууль болон Кобэ Шинва их сургуулийн төлөөлөгчид хамтын ажиллагааны гэрээний баримт бичгийг барин, хөх саарал дэвсгэрийн өмнө эгнэн зогссон зураг

Япон улсын Кобэ Шинва их сургуультай тусгай нөхцөлт элсэлтийн гэрээ байгууллаа

Уудам Монгол сургууль Япон улсын Кобэ Шинва их сургуультай төгсөгчдөө тусгай элсэлтийн нөхцөлөөр бакалаврын хөтөлбөрт суралцуулах хамтын ажиллагааны гэрээг албан ёсоор байгууллаа. Гэрээгээр тэтгэлэг, элсэлтийн хураамжийн хөнгөлөлтийн нөхцөлийг тусгасан.

Дэлгэрэнгүй →
Сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн гараа өргөж, охин хацраа түшин түүн рүү хараад инээмсэглэж буйг дүрсэлсэн зураг. Зурган дээр «Иргэний оролцооны мэдлэг» гэсэн бичиг байна

Амьдралын боловсрол 8/8: Иргэний оролцоо

Амьдралын боловсрол хөтөлбөрийн сүүлчийн, наймдугаар чиглэл нь иргэний оролцоо юм. Хүүхдүүд ангийн болон сургуулийн амьдралд саналаа илэрхийлж, бусдын саналыг сонсож, хамтын ажилд хариуцлагатай оролцоход суралцана.

Дэлгэрэнгүй →
Сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн модон гүүрний загварыг заан, охин зурагтай дэвтэрт өнгийн харандаагаар зурж буйг дүрсэлсэн зураг. Зурган дээр «Ажил мэргэжлийн замнал» гэсэн бичиг байна

Амьдралын боловсрол: ажил мэргэжлийн замнал (7/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн долоо дахь чиглэл болох ажил мэргэжлийн замналыг танилцуулж байна. Хүүхдүүд өөрийн сонирхол, давуу талаа таньж, төрөл бүрийн ажил мэргэжлийн талаар мэдээлэл цуглуулан, ирээдүйн сонголтоо бодож хийхэд суралцана.

Дэлгэрэнгүй →