2026.08.21

Сумо бөхийн 6 жилийн 100% тэтгэлгийн эзэн тодорлоо

Япон Улсын сургуульд 6 жилийн хугацаанд 100 хувийн тэтгэлгээр суралцах сумо бөхийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад 121 дүгээр сургуулийн сурагч М.Батбилэг шалгарлаа.

Сумо бөхийн 6 жилийн тэтгэлэгт шалгарсан М.Батбилэг

«Уудам Монгол» сургуулиас хүүхэд бүрийн авьяас чадвар, хүсэл мөрөөдлийг дэмжих зорилгоор зарласан Япон Улсын сургуульд 6 жилийн хугацаанд 100 хувийн тэтгэлгээр суралцах СУМО БӨХИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР-ийн сонгон шалгаруулалтын дүн гарч, 121 дүгээр сургуулийн сурагч М.Батбилэг шалгарлаа.

Сонгон шалгаруулалтаар оролцогчдын бие бялдрын бэлтгэл, хөдөлгөөний эвсэл, уян хатан чанар, техник ур чадвар, мэдрэмж, хандлага болон цаашид хөгжих боломж зэрэг үзүүлэлтийг харгалзан үнэлсэн юм.

Тэтгэлэгт шалгарсан М.Батбилэг 2027 оны 4 дүгээр сараас Япон Улсын Мэйтокү Гижүкү сургуульд элсэн суралцаж, 6 жилийн хугацаанд 100 хувийн тэтгэлгээр сумо бөхөөр хичээллэх хөтөлбөрт хамрагдана.

Энэхүү тэтгэлэг нь хүүхдийн өнөөдрийн ур чадварыг үнэлэхээс гадна түүний цаашид хөгжих боломж, хүсэл мөрөөдлийг дэмжиж, боловсрол болон спортоо хослуулан хөгжүүлэх урт хугацааны боломж болдог.

Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцсон нийт хүүхдүүд болон тэдний гэр бүлд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. М.Батбилэгтээ баяр хүргэж, Япон Улсад суралцах шинэ замнал, сумо бөхийн ирээдүйн зорилгод нь өндөр амжилт хүсье.

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Амьдралын боловсролын дижитал орчны мэдлэг сэдэвт зурагт хуудас: сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн дэвтэрт бичиж, охин зөөврийн компьютер руу харан хоёулаа инээмсэглэн суугаа зураглал.

Амьдралын боловсрол: дижитал орчны мэдлэг (5/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн тав дахь чиглэл болох дижитал орчны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд мэдээллийн эх сурвалжийг нягталж, хувийн мэдээллээ хамгаалж, цахим орчинд хариуцлагатай оролцож сурна.

Дэлгэрэнгүй →
Амьдралын боловсролын харилцааны мэдлэг сэдэвт зурагт хуудас: сургуулийн дүрэмт хувцастай гурван хүүхдийн зураглал ширээний ард сууж, дунд талын охин гараа дэлгэн ярихад хоёр хүү нь инээмсэглэн сонсож байна. Ширээн дээр нээлттэй дэвтэр, харандаа байна.

Амьдралын боловсрол: харилцааны мэдлэг (4/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн дөрөв дэх чиглэл болох харилцааны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд бусдыг сонсож, өөрийн бодлыг хүндэтгэлтэй илэрхийлж, хамтран шийдэл олж сурна.

Дэлгэрэнгүй →
Уудам Монгол сургуулийн хоёр сумо бөх сумогийн бүстэй, сумогийн суудлаар зогсож байна. Зүүн талын сурагч мөнгөн, баруун талын сурагч алтан медаль зүүж, оргомжлол барьсан; баруун талын сурагч шагналын цомтой.

Уудам Монголын сумочид «TOKUSEGAWA U-15 SUMO CUP»-д алт, мөнгөн медаль хүртлээ

Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит өсвөрийн сумо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Уудам Монгол сургуулийн хоёр сурагч алт, мөнгөн медаль хүртлээ. Дунд насны ангилалд нийт 20 тамирчин барилдсан.

Дэлгэрэнгүй →