2026.09.15

Бага ангийн сурагчид, эцэг эхчүүдийн «Гэр бүл – хөгжөөнт өдөрлөг» боллоо

Уудам Монгол сургуулийн бага ангийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдын дунд жил бүр зохион байгуулдаг «Гэр бүл – хөгжөөнт өдөрлөг» өнгөрсөн амралтын өдөр боллоо. Тэмцээн, уралдааны хэлбэргүй энэ өдөрлөг нь хүүхэд, эцэг эх, багш нарыг нэг баг болгон оролцуулж, анги хамт олны уур амьсгалыг дэмжихэд чиглэдэг.

Уудам Монгол сургуулийн лого болон «Гэр бүл – хөгжөөнт өдөрлөг 2026» гэсэн бичиг бүхий хөндлөн зурвас; ард нь сургуулийн барилга харагдана.

Уудам Монгол сургуулийн бага ангийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдын дунд жил бүр зохион байгуулдаг «Гэр бүл – хөгжөөнт өдөрлөг» өнгөрсөн амралтын өдөр амжилттай боллоо.

Бага ангийн сурагчид маань анги хамт олноороо, аав ээж, асран хамгаалагчдынхаа хамт нэг өдрийг хөгжилтэй, идэвхтэй өнгөрүүлж, хамтдаа оролцож, хамтдаа дурсамж бүтээлээ.

Энэ өдөрлөгийн гол зорилго нь хэн нэгнийг түрүүлүүлж, байр эзлүүлэхэд биш. Хүүхэд, эцэг эх, багш нар нэг баг болж оролцох, анги хамт олны уур амьсгалыг дэмжих, гэр бүлээрээ хүүхдийнхээ сургуулийн амьдралд нэг өдрийг хамт өнгөрүүлэхэд оршдог.

Тиймээс энэхүү үйл ажиллагаа нь тэмцээн, уралдааны хэлбэртэй бус бөгөөд оролцсон хүүхэд бүр, гэр бүл бүр, анги хамт олныг хамтад нь урамшуулан дэмждэг онцлогтой.

Мөн энэ жилийн өдөрлөгийн зохион байгуулалтад дунд, ахлах ангийн Нийгмийн ухааны нэгдлийн багш нар болон Сурагчдын зөвлөлийн ах, эгч нар дүү нартаа дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа. Бага ангийн дүү нартаа тусалж, сургуулийнхаа үйл ажиллагаанд өөрсдөө оролцож байгаа нь ч энэ өдөрлөгийн бас нэг сайхан хэсэг байлаа.

Цаашид «Гэр бүл – хөгжөөнт өдөрлөг»-өө улам сайжруулан, Уудам Монгол сургуулийн уламжлалт үйл ажиллагааны нэг болгон үргэлжлүүлэхээр зорьж байна.

Хамтдаа нэг өдрийг бүтээсэн нийт сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш ажилтнууд болон Сурагчдын зөвлөлийн сурагчдадаа баярлалаа.

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Япон улсын ахлах сургуульд шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчид сургуулийн дүрэмт хувцастай, эгнэж зогсон хамтдаа зураг авхуулж байна

Япон улсын ахлах сургуульд шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчид визээ мэдүүллээ

Япон улсын ахлах сургуульд шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчид 2026 оны 10 дугаар сарын 23-нд визээ мэдүүллээ. Тус хөтөлбөрөөр сурагчид 10 эсвэл 12-р ангидаа Япон улсын ахлах сургуульд шилжин суралцаж, улмаар өөрийн сонгосон чиглэлээр их сургуульд элсэх боломжтой.

Дэлгэрэнгүй →
Уудам Монгол сургууль болон Кобэ Шинва их сургуулийн төлөөлөгчид хамтын ажиллагааны гэрээний баримт бичгийг барин, хөх саарал дэвсгэрийн өмнө эгнэн зогссон зураг

Япон улсын Кобэ Шинва их сургуультай тусгай нөхцөлт элсэлтийн гэрээ байгууллаа

Уудам Монгол сургууль Япон улсын Кобэ Шинва их сургуультай төгсөгчдөө тусгай элсэлтийн нөхцөлөөр бакалаврын хөтөлбөрт суралцуулах хамтын ажиллагааны гэрээг албан ёсоор байгууллаа. Гэрээгээр тэтгэлэг, элсэлтийн хураамжийн хөнгөлөлтийн нөхцөлийг тусгасан.

Дэлгэрэнгүй →
Сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн гараа өргөж, охин хацраа түшин түүн рүү хараад инээмсэглэж буйг дүрсэлсэн зураг. Зурган дээр «Иргэний оролцооны мэдлэг» гэсэн бичиг байна

Амьдралын боловсрол 8/8: Иргэний оролцоо

Амьдралын боловсрол хөтөлбөрийн сүүлчийн, наймдугаар чиглэл нь иргэний оролцоо юм. Хүүхдүүд ангийн болон сургуулийн амьдралд саналаа илэрхийлж, бусдын саналыг сонсож, хамтын ажилд хариуцлагатай оролцоход суралцана.

Дэлгэрэнгүй →