2026.10.11

Уудам Монголын сумочид «TOKUSEGAWA U-15 SUMO CUP» тэмцээнд оролцож байна

Уудам Монгол сургуулийн сумо бөхийн клубын тамирчид Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит өсвөрийн сумо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцож байна. Энэ жил манай сургуулиас таван тамирчин барилдаж байна.

Уудам Монгол сургуулийн сумо бөхийн клубын таван тамирчин сумогийн бүстэй, дэвжээний өмнө эгнэн зогсож байна. Зурагт сургуулийн лого болон «Tokusegawa U-15 Sumo Cup 2026» гэсэн бичиг байна.

Уудам Монгол сургуулийн сумо бөхийн клубын тамирчид мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд Маэгаширагийн 1-д эрэмбэлэгдэн барилдаж байсан Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит «TOKUSEGAWA U-15 SUMO CUP» өсвөрийн сумо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцож байна.

Энэхүү тэмцээн нь 13, 14, 15 насны гурван ангиллаар тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд зөвхөн аварга, медальтнуудыг тодруулахаас гадна өсвөрийн тамирчдын цаашдын хөгжлийг дэмжиж, олон улсын түвшинд суралцах боломжийг нээдэг онцлогтой.

Тухайлбал, 15 насны ангилалд Япон улсын Асахигаока ахлах сургуульд сумо бөхөөр суралцах тэтгэлгийн нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулагддаг.

Өмнөх жилүүдэд энэхүү сонгон шалгаруулалтад Уудам Монгол сургуулиас О.Чинзориг (2019 он), А.Дэлгэрбат (2020 он), Д.Зэлмэ (2023 он), Г.Доржцэрэн (2024 он), Б.Заяамандах (2025 он) нар амжилттай шалгарч, Япон улсад суралцах боломжоо нээж байсан.

Энэ жилийн тэмцээнд манай сургуулиас бага насны ангилалд 8А ангийн сурагч Н.Ананд, дунд насны ангилалд 8Б ангийн сурагч Н.Түвшинсайхан, 9Б ангийн сурагч Т.Ирмүүн, О.Эрхэмбаяр, Д.Гарьд-Эрдэнэ нар оролцож байна.

Сумо бөх бол сахилга бат, тэвчээр, хүндлэл, өөрийгөө дайчлах чадварт суралцах, цаашлаад өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжийг нээдэг боловсролын нэгэн чухал хэсэг юм.

Дэвжээн дээр гарч байгаа хүүхэд бүрийн ард олон өдрийн бэлтгэл, хөдөлмөр, өөр өөрийн хүсэл мөрөөдөл бий. Тамирчин хүүхдүүддээ өөртөө итгэлтэй, зоригтой барилдахыг хүсэж, амжилт ерөөе.

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Уудам Монгол сургуулийн япон хэлний багш Л.Оргилбаяр, математикийн багш С.Алтанцэцэг хоёр Японы сургуулийн барилгын өмнө зогсож байна

Багш нар Японы сургалтын орчинтой танилцаж байна

Уудам Монгол сургуулийн япон хэлний багш Л.Оргилбаяр, математикийн багш С.Алтанцэцэг нар Япон улсын Айчигийн Боловсролын их сургуулийн урилгаар тус сургууль болон харьяа сургуулиудаар зочилж, сургалтын орчинтой нь танилцаж байна.

Дэлгэрэнгүй →

Уудам Монгол сургууль 3.0: өгөгдөлд суурилсан сургууль

Өгөгдөлд суурилан ажиллах гэдэг нь хүүхэд бүрийн ахицыг анзаарч, хэрэгтэй үед нь тохирсон дэмжлэг үзүүлэхийн тулд мэдээллээ ашиглана гэсэн үг юм.

Дэлгэрэнгүй →
Элсэлтийн ёслолын (入学式) хаягийн өмнө цээжиндээ ягаан цэцгэн тэмдэг зүүсэн арван дөрвөн сурагч эгнэн зогсож байна

Шилжин суралцах хөтөлбөрийн долдугаар ээлж

Уудам Монгол сургуулийн шилжин суралцах хөтөлбөрийн долдугаар ээлжийн сурагчдыг угтах бяцхан ёслол Япон улсын Кочи мужийн Мэйтокү Гижүкү сургуульд боллоо. Сурагчид албан ёсоор тус сургуульд элсэн орж, Япон дахь сургуулийн амьдралаа эхэллээ.

Дэлгэрэнгүй →