
UM KIZUNA сагсан бөмбөгийн клубын бэлтгэл тогтмол үргэлжилж байна.
Бид хүүхдүүдээ сагсан бөмбөгийн ур чадвар эзэмшихийн зэрэгцээ багийнхаа нөхдийг сонсдог, бие биедээ тусалдаг, хариуцлагатай, тууштай байгаасай гэж хүсэж байна.
«KIZUNA» гэдэг нь холбоо, барилдлага гэсэн утгатай япон үг. Хамтдаа бэлтгэл хийж, нэг зорилгын төлөө хичээх өдөр бүрд энэ холбоо улам батжина.
Өнөөдөр сурсан жижиг зүйл, давтаж хийсэн дасгал бүхэн маргаашийн ахицын эхлэл болдог. Хүүхдүүдийнхээ хичээл зүтгэлийг хамтдаа дэмжицгээе.



