2026.10.15

Амьдралын боловсрол: ажил мэргэжлийн замнал (7/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн долоо дахь чиглэл болох ажил мэргэжлийн замналыг танилцуулж байна. Хүүхдүүд өөрийн сонирхол, давуу талаа таньж, төрөл бүрийн ажил мэргэжлийн талаар мэдээлэл цуглуулан, ирээдүйн сонголтоо бодож хийхэд суралцана.

Сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн модон гүүрний загварыг заан, охин зурагтай дэвтэрт өнгийн харандаагаар зурж буйг дүрсэлсэн зураг. Зурган дээр «Ажил мэргэжлийн замнал» гэсэн бичиг байна

Уудам Монгол сургууль дунд хугацааны “UUDAM MONGOL 3.0” стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд Хөтөлбөр, Орчин, Хүний нөөцийн олон шинэчлэлийг эхлүүлээд байна.

Үүний нэг нь өдөр тутмын амьдралд шаардлагатай найман чиглэлийн мэдлэгийг олгох зорилготой “Амьдралын боловсрол” хөтөлбөр юм.

Найман чиглэлтэй энэхүү хөтөлбөрийн онцлог нь хүүхэд нас, түвшиндээ тохирсон агуулгаар өдөр тутмын амьдралд хэрэгтэй мэдлэгээ бодит сонголт, дадал, чадвар болгон хөгжүүлэхэд оршино. Өөрийгөө ойлгодог, бусадтай зөв харилцдаг, бие дааж шийдвэр гаргадаг, хариуцлагатай хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхийг бид зорьж байна.

Ажил мэргэжлийн замнал

“Би юунд дуртай, юу хийж сурахыг хүсдэг вэ?”

Зураг зурах дуртай хүүхэд, эвдэрсэн тоглоомоо задлан сонирхдог хүүхэд, бусдад тайлбарлаж өгөхдөө баярладаг хүүхэд. Өдөр тутамдаа сонирхон хийдэг зүйлсээсээ хүүхэд өөрийнхөө тухай олон зүйлийг олж мэддэг. Тэр сонирхлоо туршиж, чадвараа хөгжүүлж, өөр өөр ажил мэргэжилтэй танилцах нь ирээдүйн сонголтоо бодож хийх эхлэл юм.

Хүүхдүүд нас, түвшиндээ тохирсон агуулгаар өөрийн сонирхол, давуу тал, хөгжүүлэх хэрэгтэй чадвараа таних, төрөл бүрийн ажил мэргэжлийн онцлог, хүмүүст үзүүлдэг ач тусыг ойлгох, зорилгоо тодорхойлж түүнд хүрэх жижиг алхмуудаа төлөвлөх, суралцах болон ажил мэргэжлийн боломжуудын талаар мэдээлэл цуглуулж, харьцуулан сонголт хийхэд суралцана.

Бид хүүхэд өөрийгөө таньж мэдэхийг эрмэлздэг, бусдын хөдөлмөрийг хүндэтгэдэг, ирээдүйн сонголтоо мэдээлэлд тулгуурлан хийдэг, зорилгынхоо төлөө суралцаж хичээдэг хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Өнөөдөр сонирхон хийж үзсэн зүйл ирээдүйн боломжоо танихад тусалдаг.

Гэртээ хүүхэдтэйгээ сонирхлынх нь тухай ярилцаад үзээрэй: “Чи ямар зүйл хийхдээ хамгийн их дуртай байдаг вэ? Тэрийгээ илүү сайн хийж сурахын тулд юунаас эхэлж болох бол?”

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн гараа өргөж, охин хацраа түшин түүн рүү хараад инээмсэглэж буйг дүрсэлсэн зураг. Зурган дээр «Иргэний оролцооны мэдлэг» гэсэн бичиг байна

Амьдралын боловсрол 8/8: Иргэний оролцоо

Амьдралын боловсрол хөтөлбөрийн сүүлчийн, наймдугаар чиглэл нь иргэний оролцоо юм. Хүүхдүүд ангийн болон сургуулийн амьдралд саналаа илэрхийлж, бусдын саналыг сонсож, хамтын ажилд хариуцлагатай оролцоход суралцана.

Дэлгэрэнгүй →
Сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн, охин хоёр улаан харандаа хайрцгийг бие биедээ гардуулж буйг дүрсэлсэн зураг. Зурган дээр «Амьдралын боловсрол — Ёс зүйн мэдлэг» гэсэн бичиг байна

Амьдралын боловсрол 6/8: Ёс зүйн мэдлэг

Уудам Монгол сургууль “UUDAM MONGOL 3.0” дунд хугацааны стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд өдөр тутмын амьдралд хэрэгтэй найман чиглэлийн мэдлэгийг олгох “Амьдралын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн сэдэв нь хүүхдэд үнэнч шударга байж, үйлдэлдээ хариуцлагатай хандаж сургах ёс зүйн мэдлэг юм.

Дэлгэрэнгүй →
Амьдралын боловсролын дижитал орчны мэдлэг сэдэвт зурагт хуудас: сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн дэвтэрт бичиж, охин зөөврийн компьютер руу харан хоёулаа инээмсэглэн суугаа зураглал.

Амьдралын боловсрол: дижитал орчны мэдлэг (5/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн тав дахь чиглэл болох дижитал орчны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд мэдээллийн эх сурвалжийг нягталж, хувийн мэдээллээ хамгаалж, цахим орчинд хариуцлагатай оролцож сурна.

Дэлгэрэнгүй →