2026.08.26

Японы их, дээд сургуульд суралцах сурагчдад 4 жилийн тэтгэлэг олгох хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа

Япон Улсын Yasuda Scholarship Foundation (安田奨学財団)-ийн төлөөлөгчид сургуульд маань хүрэлцэн ирж, Японы их сургуульд элсэн орсон сурагчдад 4 жилийн хугацаанд сар бүр 100,000 иений тэтгэлэг олгох урьдчилсан тохиролцоонд хүрлээ.

Yasuda Scholarship Foundation-ийн төлөөлөгчид сургуульд зочилсон нь

Манай сургуульд Япон Улсын 公益財団法人 安田奨学財団 / Yasuda Scholarship Foundation-ийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, цаашдын хамтын ажиллагаа, сурагчдын тэтгэлгийн боломжийн талаар дэлгэрэнгүй уулзалт хийлээ.

安田奨学財団 нь 2005 онд байгуулагдсан, Япон Улсад суралцаж буй гадаад оюутнууд болон ирээдүйтэй залуусын боловсролыг дэмжих чиглэлээр олон жилийн турш үйл ажиллагаа явуулж ирсэн нийтийн ашиг сонирхлын сан юм. Тус сан Монгол Улстай урт хугацааны хамтын ажиллагааны туршлагатай бөгөөд монгол оюутнуудад Японд суралцах тэтгэлэг олгож ирсэн.

Уулзалтаар манай сургуулийн япон хэлний сургалт, Японы сургууль, боловсролын байгууллагуудтай хэрэгжүүлж ирсэн солилцоо, богино болон урт хугацааны хөтөлбөрүүд, ялангуяа Японы ахлах сургуульд шилжин суралцах хөтөлбөрийн үр дүн, цаашдын хөгжлийн талаар танилцуулж, санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд эхний ээлжид дараах хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр урьдчилсан тохиролцоонд хүрлээ: манай сургуулийн Японы ахлах сургуульд шилжин суралцах хөтөлбөрт тэнцэн, Японд үргэлжлүүлэн суралцаж буй сурагчдаас тодорхой шалгуурын дагуу сонгон шалгаруулж, улмаар Японы их, дээд сургуульд элсэн орсон тохиолдолд 4 жилийн хугацаанд сар бүр 100,000 иений тэтгэлэг авах боломжийг бүрдүүлнэ.

Өөрөөр хэлбэл, манай сурагчдын хувьд «Уудам Монгол → Японы ахлах сургууль → Японы их, дээд сургууль → тэтгэлэгтэйгээр дээд боловсрол эзэмших» урт хугацааны боловсролын замнал улам бодитой болж байна.

Цаашид тэтгэлгийн сонгон шалгаруулалтын шалгуур, хамрах хүрээ, хэрэгжүүлэх журмыг 安田奨学財団-тай нарийвчлан тохирч, албан ёсоор баталгаажсаны дараа сурагч, эцэг эхчүүддээ дэлгэрэнгүй мэдээлэх болно.

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Амьдралын боловсролын дижитал орчны мэдлэг сэдэвт зурагт хуудас: сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн дэвтэрт бичиж, охин зөөврийн компьютер руу харан хоёулаа инээмсэглэн суугаа зураглал.

Амьдралын боловсрол: дижитал орчны мэдлэг (5/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн тав дахь чиглэл болох дижитал орчны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд мэдээллийн эх сурвалжийг нягталж, хувийн мэдээллээ хамгаалж, цахим орчинд хариуцлагатай оролцож сурна.

Дэлгэрэнгүй →
Амьдралын боловсролын харилцааны мэдлэг сэдэвт зурагт хуудас: сургуулийн дүрэмт хувцастай гурван хүүхдийн зураглал ширээний ард сууж, дунд талын охин гараа дэлгэн ярихад хоёр хүү нь инээмсэглэн сонсож байна. Ширээн дээр нээлттэй дэвтэр, харандаа байна.

Амьдралын боловсрол: харилцааны мэдлэг (4/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн дөрөв дэх чиглэл болох харилцааны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд бусдыг сонсож, өөрийн бодлыг хүндэтгэлтэй илэрхийлж, хамтран шийдэл олж сурна.

Дэлгэрэнгүй →
Уудам Монгол сургуулийн хоёр сумо бөх сумогийн бүстэй, сумогийн суудлаар зогсож байна. Зүүн талын сурагч мөнгөн, баруун талын сурагч алтан медаль зүүж, оргомжлол барьсан; баруун талын сурагч шагналын цомтой.

Уудам Монголын сумочид «TOKUSEGAWA U-15 SUMO CUP»-д алт, мөнгөн медаль хүртлээ

Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит өсвөрийн сумо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Уудам Монгол сургуулийн хоёр сурагч алт, мөнгөн медаль хүртлээ. Дунд насны ангилалд нийт 20 тамирчин барилдсан.

Дэлгэрэнгүй →