2026.09.15

«Өгөөмөр найзууд» уламжлалт өдөрлөг боллоо

Хэрэглэхээ больсон ч ашиглах боломжтой ном, дэвтэр, хувцас зэргээ сурагчид хоорондоо солилцож, хэрэгтэй нэгэндээ бэлэглэх «Өгөөмөр найзууд» уламжлалт өдөрлөг өнгөрсөн баасан гарагт боллоо. Сурагчид мөн сэтгэл зүйн буланд оролцож, бие биедээ сэтгэлийн захидал илгээв.

Уудам Монгол сургуулийн лого болон «Өгөөмөр найзууд өдөрлөг» гэсэн бичиг бүхий хөндлөн зурвас; ард нь сургуулийн барилга харагдана.

Хэрэглэхээ больсон зүйл хэн нэгэнд хэрэгтэй зүйл байж болно. Харин хэрэггүй болсон бүхнээ хаях биш, дахин ашиглаж, бусадтай хуваалцаж сурах нь хүүхдүүдэд багаас нь суулгахыг хүсдэг зөв дадлуудын нэг юм.

Энэ зорилгын хүрээнд өнгөрсөн баасан гарагт сурагчдынхаа дунд «Өгөөмөр найзууд» уламжлалт өдөрлөгөө зохион байгууллаа.

Өдөрлөгөөр сурагчид хэрэглэдэггүй ч цэвэр, ашиглах боломжтой ном, дэвтэр, үзэг, цүнх, хувцас зэрэг эд зүйлсээ авчран хоорондоо солилцож, хэрэгтэй нэгэндээ бэлэглэлээ.

Мөн сурагчид өөрсдийн мэдрэмж, бодлоо чөлөөтэй илэрхийлэх сэтгэл зүйн буланд оролцож, «Хуучин өөрийгөө үдэх» захидал бичиж, бие биедээ урам зориг, сайхан үгс бүхий сэтгэлийн захидал илгээлээ.

Дуулж, бүжиглэж, өөрсдийн авьяас чадвараа бусадтайгаа хуваалцан нэг өдрийг инээд баясал, эерэг мэдрэмжээр дүүрэн өнгөрүүллээ.

Бид хүүхдүүддээ байгаль дэлхийгээ хайрлаарай гэж хэлэхээс гадна хэрэглээгээ зөв зохицуулж, дахин ашиглаж, хуваалцаж сургах хэрэгтэй. Бусдыг ойлгоорой гэж хэлэхээс гадна өөрийнхөө мэдрэмжийг зөв илэрхийлж, бусдын мэдрэмжийг сонсож сурах боломжийг нь бас бий болгох хэрэгтэй.

«Өгөөмөр найзууд» өдөрлөгийн хамгийн сайхан үр дүн нь хэдэн эд зүйл солилцсонд биш. Хүүхдүүд маань хуваалцах, дахин ашиглах, өөрийгөө илэрхийлэх, бие биенээ сонсож дэмжих гэдгийг нэг өдрийн турш өөрсдөө хийж үзсэнд оршиж байна.

Амьдралын боловсрол заримдаа хичээлийн ширээний ард биш, ийм өдрүүдэд илүү сайн тогтдог.

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Япон улсын ахлах сургуульд шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчид сургуулийн дүрэмт хувцастай, эгнэж зогсон хамтдаа зураг авхуулж байна

Япон улсын ахлах сургуульд шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчид визээ мэдүүллээ

Япон улсын ахлах сургуульд шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчид 2026 оны 10 дугаар сарын 23-нд визээ мэдүүллээ. Тус хөтөлбөрөөр сурагчид 10 эсвэл 12-р ангидаа Япон улсын ахлах сургуульд шилжин суралцаж, улмаар өөрийн сонгосон чиглэлээр их сургуульд элсэх боломжтой.

Дэлгэрэнгүй →
Уудам Монгол сургууль болон Кобэ Шинва их сургуулийн төлөөлөгчид хамтын ажиллагааны гэрээний баримт бичгийг барин, хөх саарал дэвсгэрийн өмнө эгнэн зогссон зураг

Япон улсын Кобэ Шинва их сургуультай тусгай нөхцөлт элсэлтийн гэрээ байгууллаа

Уудам Монгол сургууль Япон улсын Кобэ Шинва их сургуультай төгсөгчдөө тусгай элсэлтийн нөхцөлөөр бакалаврын хөтөлбөрт суралцуулах хамтын ажиллагааны гэрээг албан ёсоор байгууллаа. Гэрээгээр тэтгэлэг, элсэлтийн хураамжийн хөнгөлөлтийн нөхцөлийг тусгасан.

Дэлгэрэнгүй →
Сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн гараа өргөж, охин хацраа түшин түүн рүү хараад инээмсэглэж буйг дүрсэлсэн зураг. Зурган дээр «Иргэний оролцооны мэдлэг» гэсэн бичиг байна

Амьдралын боловсрол 8/8: Иргэний оролцоо

Амьдралын боловсрол хөтөлбөрийн сүүлчийн, наймдугаар чиглэл нь иргэний оролцоо юм. Хүүхдүүд ангийн болон сургуулийн амьдралд саналаа илэрхийлж, бусдын саналыг сонсож, хамтын ажилд хариуцлагатай оролцоход суралцана.

Дэлгэрэнгүй →