2026.08.19

Англи хэлний шинэ багш Marz хамт олонд нэгдлээ

2026–2027 оны хичээлийн шинэ жилээс «Уудам Монгол Эдүкейшн» сургуулийн англи хэлний хөтөлбөрт 10 гаруй жилийн туршлагатай Marz (Maricel Vista Enomlay) багш нэгдэн ажиллана.

Англи хэлний багш Maricel Vista Enomlay (Marz)

Ирэх 2026–2027 оны хичээлийн шинэ жилээс «Уудам Монгол Эдүкейшн» сургуулийн Англи хэлний хөтөлбөрт Marz (Maricel Vista Enomlay) багш нэгдэн ажиллахаар боллоо.

Marz багш нь 10 гаруй жилийн багшлах туршлагатай, үүнээс сүүлийн 6 орчим жил Монгол Улсад ЕБС болон их сургуулийн түвшинд Oxford болон Cambridge хөтөлбөр, ESL, IELTS сургалтын чиглэлээр ажилласан англи хэлний багш юм.

Манай сургууль англи хэлний сургалтаа Oxford University Press-ийн Oxford Discover, Solutions хөтөлбөрүүдэд тулгуурлан хэрэгжүүлдэг бөгөөд Marz багш өмнө нь эдгээр сурах бичиг, хөтөлбөртэй ажиллаж байсан нь манай сургалтын хөтөлбөртэй шууд уялдаж байна.

2026–2027 оны хичээлийн жилд Marz багш 2–9 болон 11 дүгээр ангийн сурагчдад Oxford University Press-ийн хөтөлбөрийн дагуу англи хэлний хичээл заана. Харин 10 болон 12 дугаар ангийн англи хэлний хичээлийг С.Ананд (Энэтхэг) багш үргэлжлүүлэн хариуцна.

Ийнхүү бид одоо ажиллаж буй туршлагатай багш нарынхаа залгамж холбоог хадгалахын зэрэгцээ гадаад багшийн оролцоог нэмэгдүүлж, сурагчдын англи хэлний яриа, харилцаа, бодит хэрэглээний чадварыг шат дараатай хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Marz багшийг Монгол Улсад албан ёсоор ажиллуулахтай холбоотой зөвшөөрлийн хүсэлт, холбогдох материалыг эрх бүхий байгууллагад хүргүүлээд байна. Зөвшөөрөл, визийн үйл ажиллагаа бүрэн шийдвэрлэгдэж, багш Монгол Улсад ирэх хүртэл хичээлийн жилийн эхнээс хуваарийн дагуу онлайнаар хичээлээ эхлүүлж, дараа нь танхимын сургалтад шилжинэ.

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Амьдралын боловсролын дижитал орчны мэдлэг сэдэвт зурагт хуудас: сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн дэвтэрт бичиж, охин зөөврийн компьютер руу харан хоёулаа инээмсэглэн суугаа зураглал.

Амьдралын боловсрол: дижитал орчны мэдлэг (5/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн тав дахь чиглэл болох дижитал орчны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд мэдээллийн эх сурвалжийг нягталж, хувийн мэдээллээ хамгаалж, цахим орчинд хариуцлагатай оролцож сурна.

Дэлгэрэнгүй →
Амьдралын боловсролын харилцааны мэдлэг сэдэвт зурагт хуудас: сургуулийн дүрэмт хувцастай гурван хүүхдийн зураглал ширээний ард сууж, дунд талын охин гараа дэлгэн ярихад хоёр хүү нь инээмсэглэн сонсож байна. Ширээн дээр нээлттэй дэвтэр, харандаа байна.

Амьдралын боловсрол: харилцааны мэдлэг (4/8)

Амьдралын боловсрол хөтөлбөрийн дөрөв дэх чиглэл болох харилцааны мэдлэгийг танилцуулж байна. Хүүхдүүд бусдыг сонсож, өөрийн бодлыг хүндэтгэлтэй илэрхийлж, хамтран шийдэл олж сурна.

Дэлгэрэнгүй →
Уудам Монгол сургуулийн хоёр сумо бөх сумогийн бүстэй, сумогийн суудлаар зогсож байна. Зүүн талын сурагч мөнгөн, баруун талын сурагч алтан медаль зүүж, оргомжлол барьсан; баруун талын сурагч шагналын цомтой.

Уудам Монголын сумочид «TOKUSEGAWA U-15 SUMO CUP»-д алт, мөнгөн медаль хүртлээ

Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит өсвөрийн сумо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Уудам Монгол сургуулийн хоёр сурагч алт, мөнгөн медаль хүртлээ. Дунд насны ангилалд нийт 20 тамирчин барилдсан.

Дэлгэрэнгүй →