2026.09.25

Төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэгт шалгарсан эссэ — эмч болох мөрөөдөл

Энэ жилийн «Төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг»-т 10А ангийн сурагч Б.Тогтуундарь мөн шалгарч, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэг хүртлээ. Тэрээр эссэдээ Японд анагаах ухааны чиглэлээр суралцаж, эх орондоо эргэн ирж эмчээр ажиллах зорилгынхоо тухай өгүүлжээ.

Төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэгт шалгарсан 10А ангийн сурагч Б.Тогтуундарь тэтгэлгийн «Батламж» болон тэмдэглэлийн дэвтэр барьж, нил ягаан цамцтай, нүдний шилтэй эрэгтэйн хамт зогсож байна. Ард нь Уудам Монгол сургуулийн лого; зураг дээр «Төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг», «Таны хүүхдийн мөрөөдөл юу вэ?» гэсэн бичиг бий.

Манай сургуулийн шилжин суралцах хөтөлбөрөөр Япон Улсад суралцаж, өдгөө их сургуульд боловсролоо үргэлжлүүлж буй төгсөгч ах, эгч нар нь жил бүр 10 дугаар ангид дэвшин суралцаж буй дүү нарынхаа дунд эссэ бичлэгийн уралдаан зарлаж, шалгарсан хоёр сурагчийн сургалтын төлбөрийг тус бүр 50 хувиар хөнгөлдөг.

Энэ тэтгэлгийн үнэ цэнэ нь зөвхөн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд биш. Өмнө нь энэ сургуулийн ширээнд сууж, өөрсдөө мөрөөдлөө тээж явсан сурагчид өнөөдөр дараагийн үеийн дүү нарынхаа мөрөөдлийг дэмжиж байгаад оршдог.

Энэ жилийн «Төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг»-т 10А ангийн сурагч Б.Тогтуундарь мөн шалгарч, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэг хүртлээ.

Тэрээр «Нэг хатгалтаар нэжгээд амь аварна гэвэл та итгэх үү?» эссэдээ уламжлалт анагаах ухааны их эмч ээжийнхээ үлгэр дуурайллаар эмч болохоор шийдсэн тухайгаа бичиж, Уудам Монгол сургуулиа төгсөөд Японд анагаах ухааны чиглэлээр суралцах зорилгынхоо тухай өгүүлжээ.

«Нэг өдөр эх орондоо эргэж ирээд өөрийн мэдлэг, чадвар, сэтгэл зүрхээ Монголынхоо эрүүл мэндийн салбарт зориулах нь миний хамгийн том мөрөөдөл» гэж Б.Тогтуундарь бичжээ.

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Япон дахь төгсөгчид болон шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчид сургуулийн туг барин, намрын мод бүхий талбайд зураг авахуулж байна

Япон дахь төгсөгчдийн уулзалт

Уудам Монгол сургуулийн Япон дахь төгсөгчид шинээр ирсэн дүү нараа угтан авч, туршлагаасаа хуваалцдаг уламжлалтай. Энэ жил шилжин суралцах хөтөлбөрийн 7-р ээлжийн сурагчдыг угтан авч, Японд суралцах, амьдрах талаар зөвлөгөө өглөө.

Дэлгэрэнгүй →
Нисэх онгоцны буудал дээр Уудам Монгол сургуулийн тугийг барьж зогссон 7 дугаар ээлжийн 13 сурагчийн бүлгийн зураг. Зураг дээр сургуулийн лого, «Шилжин суралцах хөтөлбөр VII», «Таны хүүхдийн мөрөөдөл юу вэ?» гэсэн бичиг байна

Шилжин суралцах хөтөлбөрийн 7 дугаар ээлжийн сурагчид Япон улсыг зорилоо

Уудам Монгол сургуулийн Япон улсад шилжин суралцах хөтөлбөрийн 7 дугаар ээлжийн 13 сурагч өнөөдөр Япон улсыг зорилоо. Шинэ орчинд суралцаж, мөрөөдлийнхөө төлөө хичээх хүүхдүүддээ амжилт хүсье.

Дэлгэрэнгүй →