2026.10.02

Японы Хэйсэй олон улсын боловсролын институтийн төлөөлөл зочиллоо

Япон улсын Heisei International Education Academy-ийн (平成国際教育学院) төлөөлөл Уудам Монгол сургуульд зочилж, сургуулийн орчин, сургалтын үйл ажиллагаа болон япон хэлний сургалттай танилцлаа. Уулзалтаар сурагчдын цаашдын суралцах боломжийн талаар харилцан санал солилцов.

Уудам Монгол сургуулийн хүлээн авах танхимд Heisei International Education Academy-ийн төлөөлөгчид болон сургуулийн ажилтнууд хамт зогсож байна; ард нь японоор «Уудам Монголд тавтай морил» гэсэн бичиг харагдана. Зураг дээр Уудам Монгол сургуулийн улаан цэцгэн лого болон тус академийн оюу өнгийн «H» лого байрлуулсан. Мөн «THANK YOU HEISEI INTERNATIONAL EDUCATION ACADEMY» гэсэн талархлын бичиг болон «Таны хүүхдийн мөрөөдөл юу вэ?» гэсэн бичиг бий.

Япон улсын Heisei International Education Academy-ийн (平成国際教育学院) төлөөлөл Уудам Монгол сургуульд зочилж, сургуулийн орчин, сургалтын үйл ажиллагаа болон япон хэлний сургалттай танилцлаа.

Тус сургууль нь 2010 онд байгуулагдсан, Япон улсын Сайтама мужийн Сакадо хотод байрладаг япон хэлний сургууль бөгөөд гадаад суралцагчдад япон хэл, Японы соёлыг эзэмшүүлэхийн зэрэгцээ их сургууль, магистратур, мэргэжлийн сургууль болон цаашдын ажил мэргэжлийн чиглэлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэхэд чиглэн ажилладаг.

Сургалтаа суралцагчдын япон хэлний түвшинд тохируулан цөөн хүнтэй ангиар зохион байгуулж, суралцагч бүрийн ахиц, зорилгод нийцсэн сургалт болон цаашдын боловсролын зөвлөгөө өгдөг онцлогтой. Мөн EJU, JLPT шалгалтын бэлтгэл болон Японы их, дээд, мэргэжлийн сургуульд элсэн суралцахад шаардлагатай зөвлөгөө, бэлтгэлийг системтэй зохион байгуулдаг байна.

Уулзалтын үеэр Уудам Монгол сургуулийн түүх, боловсролын үзэл санаа, япон хэлний сургалт, Япон улсын боловсролын байгууллагуудтай хөгжүүлж ирсэн хамтын ажиллагаа болон сурагчдын цаашдын суралцах боломжийн талаар танилцуулж, харилцан санал солилцлоо.

Манай сургуулийн хувьд Япон улстай хөгжүүлж буй хамтын ажиллагааг төгсөгчдийнхөө их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах олон төрлийн боломжтой холбохыг зорьж байна.

Уудам Монгол сургуульд хүрэлцэн ирж, бидний сургалтын үйл ажиллагаатай танилцан, цаашдын боломжуудын талаар санал солилцсон Heisei International Education Academy-ийн төлөөлөгчдөд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

← Бүх мэдээ

Бусад мэдээ

Уудам Монгол сургуулийн япон хэлний багш Л.Оргилбаяр, математикийн багш С.Алтанцэцэг хоёр Японы сургуулийн барилгын өмнө зогсож байна

Багш нар Японы сургалтын орчинтой танилцаж байна

Уудам Монгол сургуулийн япон хэлний багш Л.Оргилбаяр, математикийн багш С.Алтанцэцэг нар Япон улсын Айчигийн Боловсролын их сургуулийн урилгаар тус сургууль болон харьяа сургуулиудаар зочилж, сургалтын орчинтой нь танилцаж байна.

Дэлгэрэнгүй →

Уудам Монгол сургууль 3.0: өгөгдөлд суурилсан сургууль

Өгөгдөлд суурилан ажиллах гэдэг нь хүүхэд бүрийн ахицыг анзаарч, хэрэгтэй үед нь тохирсон дэмжлэг үзүүлэхийн тулд мэдээллээ ашиглана гэсэн үг юм.

Дэлгэрэнгүй →
Элсэлтийн ёслолын (入学式) хаягийн өмнө цээжиндээ ягаан цэцгэн тэмдэг зүүсэн арван дөрвөн сурагч эгнэн зогсож байна

Шилжин суралцах хөтөлбөрийн долдугаар ээлж

Уудам Монгол сургуулийн шилжин суралцах хөтөлбөрийн долдугаар ээлжийн сурагчдыг угтах бяцхан ёслол Япон улсын Кочи мужийн Мэйтокү Гижүкү сургуульд боллоо. Сурагчид албан ёсоор тус сургуульд элсэн орж, Япон дахь сургуулийн амьдралаа эхэллээ.

Дэлгэрэнгүй →