НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
“УУДАМ МОНГОЛ ЭДҮКЕЙШН” СУРГУУЛИЙН
СУРАГЧДЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Нэг. ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ
-
- Энэхүү ёс зүйн дүрмийн зорилго нь Нийслэлийн ерөнхий боловсролын “Уудам Монгол Эдүкэйшн” сургуулиас боловсролын үйлчилгээ үзүүлэх явцад нэг талаас тус сургуулийн багш, ажиллагсад, нөгөө талаас тус сургуулиар үйлчлүүлэгчид буюу сурагчид, түүний асран хамгаалагч нарын хооронд үүсэх ёс суртахууны харилцааг зохицуулж, сурагчдыг ёс зүйн зөрчлөөс сэргийлэн, бусдыг хүндэтгэдэг, ёс зүйн хэм хэмжжээг дагаж мөрддөг, шударга бие хүн болгон төлөвшихөд дэмжлэг үзүүлэхэд оршино.
- Энэхүү ёс зүйн дүрмээр 2022 оны 09 сарын 01-нээс хойшхи харилцааг зохицуулна.
- Энэхүү ёс зүйн дүрэм нь Нийслэлийн ерөнхий боловсролын “Уудам Монгол Эдүкэйшн” /Цаашид Сургууль гэх/ сургуулийн бүх сурагчдад хамааран үйлчилнэ.
Хоёр. НЭР ТОМЬЁО
-
- “Үнэт зүйлс гэдэгт: Сургалтын, албаны, нийгмийн харилцааны явцад үйл ажиллагаа, бодлого шийдвэртээ чанд сахих эрх зүй, ёс суртахуун, уламжлал, өв соёл, хүмүүжлийн агуулгаар тодорхойлогдох үзэл санааны нийлбэр бүрэн хангагдсан байдлыг ойлгоно.
- Ёс зүйн хэм хэмжээ гэдэгт: Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид чанд нийцүүлэн сахилга, ёс зүйн харилцааг зохицуулахын тулд баталсан, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээх, сурагчдын өдөр тутмын үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх зан үйлийн горимыг хэлнэ.
- Ёс зүйн зөрчил гэдэгт: Монгол Улсын хууль, энэ дүрэмд заасан хэм хэмжээг санаатай буюу болгоомжгүй зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.
- Ноцтой зөрчил гэдэгт: Сургуулийн үйл ажиллагаа, хууль тогтоомж, дотоод дүрэм журамд харшлах үйлдэлийг санаатайгаар хийх, сургууль, бусад сурагч болон багш ажиллагсдын талаар илтэд худал мэдээлэл тарааж, нэр хүндэд нь халдах, биет болон биет бус хохирол учруулах, холбогдох дүрэм журамд заасан ёс зүйн зөрчилгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад удаа дараалан зөрчил гаргасан байхыг ойлгоно.
- Ёс зүйн зөрчилд тооцохгүй бусад тохиолдол гэдэгт: Байгалийн давагдашгүй хүчин, осол, гамшигийн үед энэ дүрэмд заасан үйлдэл, эс үйлдэхүйг хэрэгжүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.
Гурав. ҮНЭТ ЗҮЙЛС
-
- Сурагчид нь ёс суртахууны хүрээнд дараах зүйлийг эрхэмлэнэ.
- Сургуулийн түүхэн уламжлал, соёл, эв нэгдлийг дээдлэн хүндэтгэж, идэвхи санаачилгатай, хичээнгүйлэн суралцаж хөгжинө.
- Сургуулийн багш ажиллагсад, анги хамт олон, бусад сурагчдын нэр төр, үнэт зүйлийг эрхэмлэнэ.
- Сургуулийн багш ажиллагсад, анги хамт олон, бусад сурагчидтай ижил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцана.
- Хуулийн болон ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, хариуцлагатай, шударга бие хүн болж төлөвшихийн төлөө суралцана.
Дөрөв. ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ
-
- Сурагч нь суралцах үйл явцын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг баримтална.
- Сургуулийн дотоод дүрэм, журмыг мөрдөнө.
- Сургуулийн сурагчидтай холбоотой гаргасан дотоод дүрэм журам, шийдвэр, заарчилгаа зэргийг сайтар ойлгож мэдэж, дагаж мөрдөнө.
- Сургуулийн дотоод дүрэм журам, шийдвэр, зааварчилгаа зэргийг мэдсээр байж санаатайгаар зөрчих, зөрчсөн үйлдэлийг нуун дарагдуулах эсвэл зөрчих боломжоор хангасан үйлдэлээс ангид байна.
- Бие даасан, хараат бус байдлаа үргэлж хадгална.
- Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хараат бус, бие даасан байдлаар хандаж, бусдын нөлөө, ятгалгад автахгүй байхыг эрмэлзэнэ.
- Багш ажиллагсад, анги хамт олон, найз нөхөд, бусад аливаа хэн нэгнээс зөрчлийг нуун дарагдуулах хүсэлт, гуйлт ирэх, түүнийг гүйцэлдүүлэхийн тулд бэлэг сэлт, урамшуулал зэргийг амалсан тохиолдолд түүнээс татгалзана.
- Суралцах хугацаандаа тасралтгүй өсч хөгжинө.
- Сургалтын хөтөлбөрт нийцүүлэн өөрийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, хичээлийн хоцрогдол үүсэхээс сэргийлэн хичээнгүйлэн суралцана.
- Өөрийн авьяас, цаашдын зорилгодоо нийцүүлэн бие даан суралцах, хөгжих чадварыг эзэмшинэ.
- Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа, байнга хичээлээс хоцрохгүй.
- Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээл таслахгүй.
-
-
- Зохисгүй үйлдэлээс ангид байна.
- Өөрийн үг үйлдэл, биеэ авч явах байдалд хариуцлагатай хандаж, өөрийн үйлдэлээс гарах үр дагаварт хариуцлага хүлээх чадвартай бие хүн болж төлөвшинө.
- Бусдыг хууран мэхлэх, залилах зэрэг зохисгүй үйлдэлээс ангид байна.
-
-
-
- Бусад сурагчдыг бие махбодийн болон сэтгэл санааны дарамтад оруулах, дээрэлхэх үйлдэлээс ангид байна.
-
-
-
- Бусдын үзэл бодлыг үгээр басамжлан доромжлох, аливаа асуудлыг хүч хэрэглэн шийдвэрлэх, бусдын биед гэмтэл учруулах зэрэг зохисгүй үйлдэлээс ангид байна.
- Утаат болон электрон тамхи, архи согтууруулах ундаа, мансууруулах төрлийн бодис хэрэглэхгүй.
-
- Сургуулийн удирдлага, багш ажиллагсадтай хамтран ажиллах хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг баримтална.
- Ижил тэгш, шударга байдлаар харилцана.
- Багш ажиллагсдыг нийгэм-соёлын ялгаатай байдал, нийгмийн гарал, боловсрол, амьжиргааны түвшин, гадаад өнгө нас, хүйс, яс үндэс, шашин шүтлэг зэрэг ямар ч байдлаар ялгаварлан харилцахгүй.
- Гэр бүлийн орчноос шалтгаалсан эсвэл бусад хувийн асуудлаас үүссэн бухимдлаа сургуулийн орчин болон багш ажиллагсад, анги хамт олонтойгоо харилцахдаа гаргахгүй.
- Нууцыг хадгална.
- Одоогийн болон өнгөрсөн цаг хугацаанд суралцаж байсан аливаа сурагчийн эсвэл ажиллаж байсан багш ажилтны талаар аливаа мэдээллийг гэмт хэргийн шинжтэй, хуулиар шаардсан эсвэл суралцагч өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд бусад гуравдагч этгээдэд дамжуулахгүй, хуваалцахгүй.
- Сургууль, түүний үйл ажиллагаатай холбоотой аливаа маргаан, асуудлыг бүрэн шийдвэрлэж дуустал бусдад дамжуулахгүй, хуваалцахгүй.
- Албан харилцааны хэм хэмжээг баримтална.
- Бусад сурагч, багш ажиллагсадтай төлөв түвшин, хүлээцтэй харилцаж үл тоох, хэл амаар доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, шивнэлдэх, инээлдэх, залхсан, эсвэл уцаарласан өнгөөр харьцах зэргээр зан харьцааны дутагдал гаргахаас зайлсхийнэ.
- Багш ажиллагсдаас сургалтын үйл ажиллагааны мэдээлэлийг сургуулиас заасан албан ёсны мэдээллийн талбараас авах, ашиглах бөгөөд Фэйсбүүк, Инстаграмм болон бусад чат үүсгэх боломжтой сошиал платформууд, аппликэйшнүүдыг албан бус мэдээлэл солилцох талбар гэж үзэх тул дээрх орчин дахь багш ажиллагсадын хувийн хаягаар мэдээлэл солилцохгүй.
- Сургуулийн нэр хүндийг эрхэмлэнэ.
- Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, бусад сурагчдад энэ талаар үндэслэлтэй шаардлага тавина.
- Ёс зүйн зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулахгүй, багш, сургуулийн удирдах албан тушаалтанд заавал мэдэгдэнэ.
- Сургуулийн сурагчийн хувьд хувь хүний бүх үйлдэл, шийдвэр нь сургуулийн нэр хүндтэй шууд холбогдож байгаа ухамсарлаж, сургуулийн орчин болон бусад газарт, аль ч цаг үед үйлдэл, шийдвэр гаргалтаа ёс зүйн хэм хэмжээнд нийцүүлж байна.
- Анги олны нэгдмэл байдал, үнэт зүйлийг эрхэмлэнэ.
- Анги хамт олон бусад сурагчдын нас, хүйс, хувийн онцлог, мэдлэг чадвар, ар гэрийн амьдралын нөхцөл зэргээр ялгаварлахгүйгээр хүндэтгэлтэй харилцана.
- Өөрийн шинээр сурсан мэдлэг, чадвараа бусадтай хуваалцаж, анги хамт олны эв нэгдлийг дээдлэн суралцана.
- Баримт нотолгоогүй, үндэслэлгүй дам яриа, багш ажиллагсад, анги хамт олон, түүний эцэг эх асран хамгаалагч нарын талаар элдэв сөрөг мэдээлэл, ховийн шинжтэй мэдээллийг цааш дамжуулахгүй, түгээхгүй.
- Сургуулийн эрх бүхий албан тушаалтны эсвэл олонхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, дагаж биелүүлнэ.
Тав. ХАРИУЦЛАГА
-
- Энэ дүрмийн хэрэгжилтэд Сургууль хяналт тавьж, биелэлтийг нь хангуулж ажиллана.
- Тухайн сурагч нь ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл түүний авьяас чадвар, тэмцээн уралдааны шагнал зэргийг үл харгалзан шалгаж шийдвэрлэнэ.
- Сурагчийн гаргасан ёс зүйн зөрчил нь энэ дүрмийн 2 дугаар бүлгийн 2. 4.-т заасан ёс зүйн зөрчил гэж дүгнэвэл дараах нөлөөллийн хариуцлага хүлээлгэнэ.
- Уучлал гуйлгах,
- Алдаа дутагдал, зан үйлээ засах хугацаатай үүрэг өгөх,
- Учруулсан хохиролыг арилгуулах,
- Ёс зүйн зөрчлийн талаар тодорхойлолт гаргах, сургуулиас чөлөөлөх
play youtube,
vvlx,
xvideos,
xxx,
sex việt,
Chinese Sex,
Visionary Fragrances,
Holiday Lyrics Madonna,
Wire Transfer Fees Td,
porn videos,
Box Score For World Series,
Watch Get Out,
F 35 Lightning Ii Top Speed,
Char Simpson,
Alvin Flames,
Anime xxx,
Watery Activia,
Finales Nba,